Түүхчийн гэрээс 29 цогцос олжээ

Оросын нэгэн түүхчийн гэрээс 29 эмэгтэйн цогцос олдсон бөгөөд түүнийг булш ухсан хэрэгт буруутгагдан ял сонсгохоор болжээ. Цагдаагийн газрынхны хэргийн газарт хийсэн дүрс бичлэгт тэрээр эмэгтэйчүүдийн цогцсонд урагдсан даашинз өмсгөж, толгойд нь алчуур зүүж, хүүхэлдэй шиг хувцасласан байсан байна. Цагдаагийнхан түүнийг булш ухаад зогсохгүй, булшнаас хувцас хулгайлсан хэрэгт мөн буруутгаж байгаа ажээ.
Оросын Дотоод Хэргийн Сайдын хэвлэлийн төлөөлөгч Жен. Валерый Грибакин CNN-д мэдээлэхдээ Цагдаагийнхан түүнийг Москвагаас зүүн тийш 250 км-т орших Низни Новогород хотын ойролцоох хэд хэдэн оршуулгын газарт булш ухаж, доторхи эд зүйлсийг авч байсныг олж тогтоогоогүй байсан тухай ярьсан байна.
Энэ төрлийн хэргүүд хоёр жилийн өмнөөс гарч эхэлж, тухайн бүс нутагт амьдарч байгаа оршин суугчдын сэтгэлийг зовоогоод байсан бөгөөд Оросын цагдаагийн газрынхан хэргүүдийг мөшгиж, шалгахад энэ төрлийн гэмт хэргүүдийн ард онц хэрцгий хэргүүдийг удаа дараа үйлдэж байсан томоохон бүлэглэлүүд байсныг илрүүлж байсан байна. Энэ төрлийн зүй бус гэмт хэргийг таслан зогсоохоор туршлагатай мөрдөгч, цагдаагийн албан хаагчдынхаа хүчийг нэгтгэн, онц хүнд хэрэгтэй тэмцэх тусгай хэлтсийг шинээр байгуулж, ажиллахаар болсон тухайгаа Дотоод Хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мөн сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Эдгээр цогцсууд 15-25 насандаа нас барсан эмэгтэйчүүдийн цогцос байсан бөгөөд хэргийг шалгах явцад түүний гэрээс ийм сонин зүйлс илэрсэнд гадаадын болон дотоодын шинжээчид ихэд гайхан цочирдсон байна. Цагдаагийн газрынхны хэлж байгаагаар, уг хэргийг үйлдсэн гэгч этгээд нь олон ном зохиол, бүтээл туурвисан алдартай түүхч, коллежийн профессор гэдгээрээ олноо танигдсан нэгэн байсан бөгөөд түүхчэд гурван сар хоригдох ял эсвэл нэг жил засан хүмүүжүүлэх хөдөлмөр эрхлэх шийтгэлийн аль нэгийг оноохоор болсон байна.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)