“Чингис хаан-2012” дэлхийн цомын тэмцээнд олимпийн медальтнууд оролцохгүй
- 2012-09-06
- Спорт
- 0
“Лондон-2012” олимпийн наадмаас алтын дайтай мөнгө, хүрэл медаль
өвөртлөөд ирсэн манай жүдочид бэлтгэлээ шаргуу хийж байна. Учир нь тэд
энэ сарын 8-9-нд зохион байгуулах “Чингис хаан-2012” олимпийн эрх олгох
эхний тоглолтод зодоглох юм.
“Лондон-2012” олимпийн наадмаас алтын дайтай мөнгө, хүрэл медаль өвөртлөөд ирсэн манай жүдочид бэлтгэлээ шаргуу хийж байна. Учир нь тэд энэ сарын 8-9-нд зохион байгуулах “Чингис хаан-2012” олимпийн эрх олгох эхний тоглолтод зодоглох юм. Олимпийн эрх олгох тэмцээнийг зохион байгуулах нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг. Тиймээс тус тэмцээнийг зохион байгуулах хороо бэлтгэлээ өндөр төвшинд хангаж байгаа ажээ.
Дэлхийн цомын цуврал тэмцээнд 20 орны баг тамирчин, албаны хүмүүсээс гадна 150 шүүгч оролцохоор болжээ. Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд ОХУ, Чех, Итали, Словен, БНСУ, Япон, БНХАУ, Бразил, Малайз, Хонконг, АНУ, Унгар, Киргизстан, Гүрж, Филиппин, Англи, Герман, Монгол, Грек, Сингапур зэрэг орны бөх зодоглоно. Харин одоогийн байдлаар Чех, Словений тамирчид ирсэн бөгөөд манай жүдочидтой хамтарсан бэлтгэл хийж байгаа аж.
Тэмцээний алтан медаль хүртсэн тамирчин 100 оноо авна. Харин мөнгөн медаль зүүсэн бөх 60, хүрэл 40 оноо цуглуулах юм. Үүгээр зогсохгүй энэхүү тэмцээнд оролцох нь дэлхийн жин жингийн шилдэг тамирчидтай барилдаж туршлага солилцдогоороо давуу талтай. Дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж буй дэлхийн цомын тэмцээнд олимпийн медальтнууд оролцохгүй юм байна. Тиймээс залуу тамирчдын хувьд өөрсдийгөө нээн харуулах боломж олдож байна.

Б.СЭЛЭНГЭ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
(202.126.89.209)
tsagaanbaatar orooguil bol boloodoo