Эрдэнэт үйлдвэр тамирчдаа шагналаа

“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” клубын тамирчид Лондонгийн олимпод амжилттай оролцсон билээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” клубын тамирчид Лондонгийн олимпод амжилттай оролцод ирсэн билээ. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн Их спортод оруулж байгаа хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч эхэлснийг харуулж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг тэргүүтэй  үйлдвэрийн удирдлагууд өчигдөр “Хангарьд” клубээрээ овоглодог Олимпийн баатруудаа  хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Лондонд болсон зуны олимпийн XXX наадмаас боксын төрөлд  мөнгөн медаль хүртсэн МУГТ Н.Төгсцогтыг 60 сая төгрөгөөр, хүрэл медальт  МУГТ У.Мөнх-Эрдэнийг 30 сая төгрөгөөр, жудо бөхөөр хүрэл медаль хүртсэн МУГТ С.Ням-Очирыг 30 сая төгрөгөөр, Байт харвааны шигшээ 16-д шалгарсан ОУХМ Б.Урантунгалаг, “Атланта-96” олимпийн хүрэл медальт, МУГТ Б.Нармандах нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.  Мөн Олимпийн наадамд оролцсон баг тамирчдын бэлтгэл сургуулилтад онцгой анхаарч, өндөр ур чадвар гарган ажилласан Боксын шигшээ багийн дасгалжуулагч, МУГД Б.Ганзориг тэргүүтэй багш дасгалжуулагчдыг болон бусад дасгалжуулагчдыг 45 сая төгрөгөөр, МУГД Ш.Бат-Орших, байт харвааны шигшээ багийн менежер В.Сумъяасүх нарыг 10 сая төгрөгөөр тус тус шагнажээ.

Ч. Батцэцэг

www.unen.mn










  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)