Дэлхийн хамгийн этгээд загвартай уушийн газрууд

Дэлхийн улс бүрт архитектурын ур ухаанаар бүтээгдсэн өвөрмөц загвартай барилга байгууламжууд бий. Зарим этгээд загвартай кафе, уушийн газруудыг сонирхуулъя.
Дэлхийн улс бүрт архитектурын ур ухаанаар бүтээгдсэн өвөрмөц загвартай барилга байгууламжууд бий. Зарим этгээд загвартай кафе, уушийн газруудыг сонирхуулъя.


ЯГ Л АВС ШИГ
Украин улсад байдаг олон түмнээ “Мөнхийн” гэх нэрээр танил болсон уг байгууламж нь асар том авсан дотор байрлах бөгөөд гаднаас нь харахад дотор эвгүйцмээр. Энэхүү уушийн газрын дотоод засал оршуулгын ёслолын цэцэгс, ширээ зэрэг тавилга эд зүйлстэй тохижуулсан нь оршуулгын ёслол дээр байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байна. Дэлхийн хамгийн том авсан уушийн газар жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг аж.

МӨСӨН УУШИЙН ГАЗАР
Лондон хотноо орших энэхүү барилга дотроо -5 хэм хүртэл хүйтэн байдаг гэнэ. Мөсөөр бүтээгдсэн эл байгууламжийг зорихдоо сайтар дулааж очих хэрэгтэй болдог байна. Энэхүү барны ширээ сандлыг том том мөсөөр хавтан болгож хийсэн байх бөгөөд аяга, хундага зэрэг нь ч гоёмсог сийлбэртэй ажээ. Жил болгон барны дотоод заслаа өөрчилдөг тэднийхийг зорих үйлчлүүлэгчдийн тоо тасардаггүй байна.

ХОТОН ШУВУУ АДИЛ
Ямайкын өмнөд хэсэгт Паротийн буланд гол дотор нэгэн хотон шувуун хэлбэртэй байгууламж бий. Эргэн тойрон усаар хүрээлэгдсэн энэхүү уушийн газрыг зорьж очиход их хол замыг туулдаг байна. Гэвч тэднийд нэг очсон байхад харамсах зүйлгүй дахин дахин очмоор сайхан нам гүм мөн тэдний диваажингийн ундаа нэртэй коктейль, шинэхэн загасаар хийсэн хоол зуушаар дайлж мөн эрэг хүртэл хүргэж өгч үйлчилдэг байна.

БАОБОБ МОДОН ДОТОРХИ УУШИЙН ГАЗАР
Өмнөд Африкийн урд хэсэгт байрлах Пайрипийн булан хэмээх газар зургаан мянган жилийн настай Баобоб модны хөндий дотор нэгэн уушийн газар байдаг. Энэ уушийн газар нь маш эртний амьд организмаар бүтээгдсэн учир байгаль орчин судлаач, эрдэмтдийн анхаарлыг ихээр татдаг байна.

Ц.ГАНГА

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)