Э.Даваачимэг залуучуудын дэлхийн аварга боллоо

Тайландын Паттая хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна
Тайландын Паттая хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Паттая хотын “Eastern National Sports Training Center”-т болж буй тэмцээн сон¬гомол бөхийн барилдаанаар эхэлсэн.Тэгвэл өчигдөр чөлөөт бөхийн тэмцээн эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, 51 кг-ын жинд залуучуудын Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваа¬чимэг алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.Тэрбээр эхний даваанд АНУ-ын Хелле Аугеллог 2:1, 1:0-ээр хоёрдугаар тойрогт Германы Нина Хеммерийг 1:0, 3:0-ээр ялж, шөвгийн наймд өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Японы Марека Шидочитой хүч үзэж, эхний үед 0:1-ээр ялагдсан. Харин дараагийн хоёр үед манай бөх өрсөлдөгчөө 1:0, 2:0-ээр ялжээ. Улмаар хагас шигшээд БНХАУ-ын Чунлин Яныг 1:1, 5:0-ээр сөхрүүлж, алтан медалийн төлөөх барилдаанд Туркийн Мерве Кенгерийг 3:0, 4:0-ээр илүүрхэв. Ингэснээр Э.Даваачимэг чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргын алдрыг хүртсэн Монголын гурав дахь тамирчин болов.

Ч. Батцэцэг

www.unen.mn




















  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)