Канад Иранаас харилцаагаа тасаллаа

Канад Улс Ираны нийслэл Тегеран хот дахь Элчин сайдын яамаа хааж, нийслэл Оттава дахь Ираны Элчин сайдын яамыг хаах шийдвэр гаргасныг Канадын Гадаад харилцааны сайд Жон Байрд мэдэгдлээ. Канадын Засгийн газар Ираныг НҮБ-ын шинжээчидтэй хамтран ажиллахаас татгалзаж, Сирийн Ерөнхийлөгч Башар альАссадыг дэмжиж байгаагийн улмаас ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ.
   Канад Улс Ираны нийслэл Тегеран хот дахь Элчин сайдын яамаа хааж, нийслэл Оттава дахь Ираны Элчин сайдын яамыг хаах шийдвэр гаргасныг Канадын Гадаад харилцааны сайд Жон Байрд мэдэгдлээ. Канадын Засгийн газар Ираныг НҮБ-ын шинжээчидтэй хамтран ажиллахаас татгалзаж, Сирийн Ерөнхийлөгч Башар альАссадыг дэмжиж байгаагийн улмаас ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ.
Жон Байрдын хэлснээр Тегераны эрх баригчид террорист бүлгүүдэд материаллаг дэмжлэг үзүүлж, орон байраар хангадаг байдаг. Мөн тэд Сирийн эрх баригчдыг зэвсэг, тэсрэх бодисоор хангаж, тус улсын хүчирхийллийг жил тойроход хүргэжээ. Ж.Байрд Ираны дипломатчдыг эх орныг нь таван өдрийн дотор орхин гарахыг сануулжээ. Ираны Гадаад харилцааны яамны төлөөлөгч Рамин Мехманпараст Канадын Засгийн газрын эл шийдвэрийг “Туйлын хуумгай алхам” гээд “Канад Лалын бүгд найрамдах Иран Улстай урт хугацааны дайсагналцлын үүдийг нээлээ” гэж “Фарс” агентлагт ярьжээ.
Гадаад харилцааны сайд Ж.Байрд өнгөрөгч баасан гаригт хийсэн дээрх мэдэгдэлдээ “Канад Улс Ираныг даян дэлхийн аюулгүй байдал, энх тайванд хамгийн ихээр заналхийлж буй орон гэж үзэж байгаа” гэж тэмдэглэжээ. Тэрбээр мөн Ираныг “Дэлхийн нийтийг арьс өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхдаг. Тэд хоосон гоёмсог үгээр олныг хуурч, хоморголон устгах ажиллагаандаа цаг хожиж байна. Мөн үй олноор хөнөөх энэхүү ажиллагаандаа олон улсаас шалтаг хайж байна. Тэд гадаадын дипломатчдын аюулгүй байдлыг илэрхий үл тоодог” гэж хэлжээ.
Мөн Иранд авч буй Канадын дипломат дарамт Тегераны эрх баригчдад онцын нөлөө үзүүлж чадахгүй хэмээн олон улсыг Иранаас дипломат харилцаагаа таслахыг уриалав. Үүний сацуу Оттавагийн удирдлагууд Ираны Засгийн газрыг терроризмыг санхүүжүүлэгч байгууллага гэж дүрслэн, канад иргэдийн аялахад аюултай орнуудын жагсаалтад тус улсыг оруулснаа мэдэгджээ. Канад нь АНУын хамгийн ойрын холбоотнуудын нэг бөгөөд АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Патрик Вентрелл “Ираны үйл хэрэгт санаа зовж буй Канадыг бид дэмжинэ.
Бид бүгд Ираныг тусгаарлахад нэгдэх хэрэгтэй” гэж хэлжээ. Жон Байрд энэ мэдэгдлээс өмнө Ираныг хүний эрх хамгийн их зөрчигддөг орны нэгээр нэрлэж байсан юм. Канад Иранаас дипломат харилцаагаа тасалсан энэ явдалтай холбогдуулан Ираны парламентийн дарга Канад хийх айлчлалаа цуцалжээ.
Мажлис (парламент)-ийн спикер Али Ларижани ирэх аравдугаар сарын хоёрдугаар хагаст Канадын нийслэл Оттавад болох гадаадын парламентийн спикерүүдийн уулзалтад оролцох гэж байжээ. Дашрамд дурдахад, Жон Байрд эл мэдэгдлээсээ өмнө Иранаас бүх дипломатчаа татсан юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)