Өмнөд Солонгос ОХУ-ын гурав дахь том түнш

   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч бямба гаригт Өмнөд Солонгосыг тус улсын АзиНомхон далайн бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн гурав дахь том түнш гэж мэдэгдэв.
   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч бямба гаригт Өмнөд Солонгосыг тус улсын АзиНомхон далайн бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн гурав дахь том түнш гэж мэдэгдэв. Тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Бактай уулзах үеэр хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсныг тэмдэглэсэн байна. В.Путин Москва, Сөүлийн хоорондох улстөрийн харилцааг дээд төвшинд хүргэснээр хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа сайжирна гэж хэлжээ.
Харин И Мён Бак ОХУыг визний дэглэмээ цуцалбал хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжинө гэсэн байна. Тус хоёр улсын худалдаа жил бүр өсч байгаа бөгөөд өнгөрөгч онд 40 хувиар өсөн 25 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ. Харин хоёр талын худалдаа энэ оны эхний хагасын байдлаар ердөө 4.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Э.ЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)