АПЕК-ийн уулзалтуудыг товложээ
- 2012-09-10
- Дэлхий
- 0
Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-ны 24 дэх
удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 2-9-ний өдрүүдэд ОХУ-ын
Владивосток хотод болж өндөрлөсөн билээ.
Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-ны 24 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 2-9-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод болж өндөрлөсөн билээ. Харин энэ уулзалт дээр өмнөхөөс олон буюу ирэх дөрвөн жилийн дээд хэмжээний уулзалт болох газрыг сонгожээ.
Өөрөөр хэлбэл, 2013, 2014, 2015, 2016 оны уулзалт болох орныг сонгосон юм. 2013 оны уулзалт Индонезод болох бол дараагийн гурван уулзалт нэрсийн дарааллаар Хятад, Филиппин, Перуд болно. Ази тив, Номхон далайн бүс нутгийн орнуудын худалдааны хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 1989 онд байгуулагдсан дээрх байгууллагын дээд хэмжээний уулзалтыг ОХУ түүхэндээ анх удаа зохион байгуулсан ч тус улс эл байгууллагын хамгийн нөлөөтэй гишүүдийн нэг юм.
Байгуулагдсан цагаасаа хойш жил бүр тасралтгүй зохиогдож буй АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад гишүүн орнуудынх Засгийн газар болон төрийн тэргүүнүүд оролцдог бөгөөд уулзалтыг зохион байгуулагч орон тухайн ондоо уг байгууллагыг даргалах эрхийг хүлээн авдаг юм. Энгийнээр хэлбэл, ОХУ ирэх он хүртэл уг байгууллагыг удирдана.
Уг байгууллага ОХУ, АНУ, Хятад, Канад, Япон, Австрали, Шинэ-Зеланд, Бруней, Хонконг, Вьетнам, Индонез, Сингапур, Тайланд, Тайвань, Өмнөд Солонгос, Филиппин, Малайз, Перу, Чили, Мексик, Папуа-Шинэ Гвиней гэсэн 21 гишүүнтэй. АПЕК нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дэлхийн хамгийн том байгууллага юм.

Э.ЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)