Б.Нямбаяр чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ

   Тайланд Улсын Паттая хотын “Eastern National Sports Training Center” ордонд чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна   Тайланд Улсын Паттая хотын “Eastern National Sports Training Center” ордонд чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний тав дахь өдөр манай дөрвөн бөх хүч үзсэнээс 74 кг-ийн жинд барилдсан Б.Нямбаяр /Сонгино-Хайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор сургууль/ хүрэл медаль хүртжээ. Залуучуудын ДАШТ-нээс манай эрэгтэйчүүд 2008 оноос хойш медаль хүртэж чадахгүй байсан юм.
Өнөөдөр манай дөрвөн бөх барилдана.
Залуучуудын ДАШТ-ний дүн
Эрэгтэй
50 кг 1. Магомед Магомедалиев /ОХУ/
2. Руслан Сурхаев /Азербайжан/
3. Алиреза Горбан Натами /Иран/
3. Пардееп Пардееп /Энэтхэг/
7. Батчулууны Майдар /Монгол/
Манай бөх Б.Майдар /“Гацуурт-Олимп” сургууль/ нэгдүгээр тойрогт Казахстаны бөх Владимир Кудринийг 6:2, 0:1, 6:1-ийн харьцаагаар, хоёрдугаар тойрогт Украиний бөх Максим Блязаг 0:7, 2:2, 6:0 -ийн харьцаагаар ялж гуравдугаар тойрогт Оросын бөх Магомед Магомедалиевтай таарч 0:6, 2:4 -ийн харьцаагаар хожигдож дагах барилдаанд Армяний бөх Геворг Арзумянд 0:2, 2:0, 2:5 -ын харьцаагаар дийлджээ.
Энэ жинд 21 бөх өрсөлдсөн байна.
60 кг 1. Бехнам Ешах Енсонпур /Иран/
2. Заирбек Музаров /ОХУ/
3. Володя Франгулян /Армян/
3. Мейржан Аширов /Казахстан/
15. Түмэнбилэгийн Түвшинтулга /Монгол/
Манай бөх Т.Түвшинтулга /“Гацуурт-Олимп” сургууль/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Туркмений бөх Чару Хилиевийг 3:0, 1:1 -ийн харьцаагаар ялж гуравдугаар тойрогт Азербайжаны бөх Ахмеднаби Гварзатиловтой таарч 3:2, 1:2, 0:4 онооны харьцаагаар дийлджээ.
Энэ жинд 35 бөх өрсөлдсөн байна.
74 кг 1. Заур Макиев /ОХУ/
2. Ахмед Русланович Дударов /ХБНГУ/
3. Баатарын Нямбаяр /Монгол/
3. Жумбер Квелашвили /Гүрж/
Манай бөх Б.Нямбаяр /Сонгино-Хайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор сургууль/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Индонезийн бөх Хенри Хидаят Аззхарыг 8:2, 1:0 онооны харьцаагаар, гуравдугаар тойрогт Киргизийн бөх Еламан Догбурбекийг 1:0, 1:0 онооны харьцаагаар, дөрөвдүгээр тойрогт Туркийн бөх Абдулхаким Озменийг 0:1, 5:2, 1:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж мөнгөн медалийн төлөө барилдаанд Оросын бөх Заур Макиевт 1:5, 3:3 -ын харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө Армяний бөх Григор Гриогрянтай барилдаж 0:2,
4:3, 2:0 -ийн харьцаагаар ялжээ.
Энэ жинд 36 бөх өрсөлдсөн байна.
96 кг 1. Мехран Вехзадмурзаешафе /Иран/
2. Гажи Шарифов /Азербайжан/
3. Али Бочеугло /Турк/
3. Ермухамбат Инкар /Казахстан/
7. Доржхандын Хүдэрбулга /Монгол/
Манай бөх Д.Хүдэрбулга /”Хүч” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Армяний бөх Виктор Казисвилийг 1:5, 2:1, 4:1 -ийн харьцаагаар, гуравдугаар тойрогт Японы бөх Коки Ямомотог 4:1, 1:3, 2:0 -ийн харьцаагаар ялж дөрөвдүгээр тойрогт Германы бөх Робин Михаэль Фердинандтай таарч 1:5, 7:0, 3:6 -ийн харьцаагаар хожигджээ. Энэ жинд 22 бөх өрсөлдсөн байна.

Н.ЦЭЦЭРЛЭГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)