Аврил зодоонд өртөж шархдав

Өнгөрөгч Бямба гарагийн орой поп дуучин 27 настай Аврил Холливиудын  Рузвельт зочид буудлын гадаа болсон зодоонд өртөж, бага зэргийн гэмтэл авчээ.
Өнгөрөгч Бямба гарагийн орой поп дуучин 27 настай Аврил Холливиудын  Рузвельт зочид буудлын гадаа болсон зодоонд өртөж, бага зэргийн гэмтэл авчээ. Түүний найз залуу болох  MTV-гийн “The Hills” шоуны од 28 настай Женнер зодолдож байсан хүмүүсийг салгах гэж байгаад мөн гэмтэл авсан байна.  
Тэд өөрсдийн Твиттер хуудсандаа болсон явдлын талаар “Хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй таван залуу гэнэт над руу дайрсан. Мэдээж  сайхан байгаагүй нь тодорхой. Миний нүүр ... болсон” гэж Лавине бичсэн бол түүний найз залуу Женнер “Сонирхолтой Бямба гараг байлаа. Шанд нь нүүрэндээ нэг шинэ сорвитой үлдлээ” гэж бичжээ.
Ямар хүмүүс зодолдсон талаар мэдээлэл байхгүй байгаа бөгөөд хосууд зодоон болохоос өмнө маш аз жаргалтайгаар хөтлөлцөн алхаж, цагийг зугаатай өнгөрүүлж байсан байна. Хэдийгээр тэдний аз жаргалтай болзоог зодоон нурааж орхисон ч гэлээ, авьяаслаг дуучин бүсгүй Женнертэй хамт авахуулсан зургаа Твиттер хуудсандаа оруулж “Хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөсөн хамгийн сайхан үдэш байлаа. Аврил одоо маш их аз жаргалтай байна” хэмээн бичсэн байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)