Леонардо да Винчигийн үзэсгэлэн Лондонд нээгдлээ
- 2011-11-10
- Дэлхий
- 0
Сэргээн мандалтын үеийн алдарт сэтгэгч, соён гэгээрүүлэгч, зураач
Леонардо да Винчигийн ховор, нандин уран зургуудыг дэлгэсэн үзэсгэлэн
лхагва гарагт Лондонгийн Үндэсний Уран зургийн Галерейд нээлтээ хийсэн
байна.
Сэргээн мандалтын үеийн алдарт сэтгэгч, соён гэгээрүүлэгч, зураач Леонардо да Винчигийн ховор, нандин уран зургуудыг дэлгэсэн үзэсгэлэн лхагва гарагт Лондонгийн Үндэсний Уран зургийн Галерейд нээлтээ хийсэн байна.Түүний ховор нандин уран зургуудыг нэг дор үзэх сайхан боломжийг олгож буй "Leonardo da Vinci: Painter at the Court of Milan" зургийн үзэсгэлэн нь Да Винчигийн 15 томоохон бүтээлийн есийг онцлон гаргаж байгаа бөгөөд зураачийн олон бүтээлийг хамтад нь үзүүлж байгаа анхны тохиолдол болж байгаа ажээ.
Үзэсгэлэн зураачийн шилдэг бүтээл "Salvator Mundi" болон урьд өмнө Луиврийн музейгээс бусад газар тавигдаж байгаагүй "The Virgin of the Rocks" уран зургийн анхны болон хоёр дахь хувилбаруудыг дэлгэн тавьж байгаа бөгөөд уран зураг сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа юм.
Өмнө нь Лондонгийн Үндэсний Уран зургийн Галерейд "The Virgin of the Rocks"-н хоёр дахь хувилбар нь л тавигдаж байжээ.
Бүтээлүүдийг үзэсгэлэнгийн үеэр гарах ямар нэг эрсдлээс зайлсхийж хоёр тэрбум ам.доллараар даатгасан байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)