Арлын асуудлаар ярилцахыг хүсчээ

Москва, Токиогийн хооронд найрсаг харилцаа тогтоход цорын ганц саад болон үлдээд буй маргааныг шийдэхээр Японы Ерөнхий сайд Ёшихико Нода ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдээлэв.
Москва, Токиогийн хооронд найрсаг харилцаа тогтоход цорын ганц саад болон үлдээд буй маргааныг шийдэхээр Японы Ерөнхий сайд Ёшихико Нода ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдээлэв. В.Путин өнгөрөгч долоо хоногт Владивостокт зохиогдсон “2012 АПЕК саммит” дээр Японы Ерөнхий сайд Ёшихико Нодатай уулзсан. В.Путин энэхүү дээд хэмжээний уулзалтын үр дүнг тайлагнах хэвлэлийн бага хурал дээр “Бид Японтой харилцаа хөгжүүлэхдээ таатай байх болно.
Өнгөрсөн үеэс уламжлагдан ирсэн бүх асуудлыг шийдэхийг хүсч байна. Бид энэ асуудлаар тун удахгүй Японы талтай хэлэлцэх бодолтой байна” гэж хэлжээ. Мөн тэрбээр Владивостокт Японы Ерөнхий сайдтай уулзахдаа Курилын арлын асуудлаар Москвад тухтай уулзаж, дэлгэрэнгүй ярилцахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Номхон далайн хойд хэсэгт орших Курилын арлууд Япон, Оросын хооронд олон жил маргаан дэгдээгээд байгаа бөгөөд газар нутгийн энэ маргаанаас болж хоёр улс дэлхийн II дайны дараа олон улсын санаачилсан энх тайвны байнгын гэрээнд бие бие рүүгээ халдахгүй гэсэн гарын үсэг зураагүй гэнэ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)