Халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн тоо 100 давжээ

  Иракт өнгөрөгч ням гаригт цуврал дэлбэрэлт болж, үүнд өртөж амь үрэгдсэн хүмүүсийн тоо 100 хол гарсан байна. Ирак даяар гарсан цуврал дэлбэрэлтэд өртөж амь үрэгдсэн хүмүүсийн тоог өмнө нь 75-д хүрснийг мэдээлж байсан юм.
  Иракт өнгөрөгч ням гаригт цуврал дэлбэрэлт болж, үүнд өртөж амь үрэгдсэн хүмүүсийн тоо 100 хол гарсан байна. Ирак даяар гарсан цуврал дэлбэрэлтэд өртөж амь үрэгдсэн хүмүүсийн тоог өмнө нь 75-д хүрснийг мэдээлж байсан юм. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, амь үрэгдэгсдийн тоо дахин нэмэгдэж магадгүй гэнэ. Учир нь дээрх халдлагуудын улмаас олон зуун хүн шархадсан байна. Ням гаригийн халдлагуудаас хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага тус улсын зүүн өмнө зүгийн Амара хот дахь лалын сүмийн ойролцоо болжээ.
Лалын сүмийн ойролцоо тэсрэх бөмбөг ачсан хоёр автомашин дэлбэрсний улмаас 16 хүн газар дээрээ нас баржээ. Харин үүний дараах гол халдлагаар Киркук хотын хойд хэсэг дэх Эд-Дужайл тосгонд гарсан халдлагыг нэрлэж байна. Эл тосгонд цэрэгт татагдаад удаагүй 11 цэрэг амиа алджээ. Энэ хэргийг цэргүүд үйлдсэн гэнэ. Тэд Эд-Дужайл дахь цэргийн анги уруу халдаж эдгээр 11 хүний аминд хүрчээ.
Түүнчлэн Насирия хот дахь Францын Консулын газрын гадаа хоёр автомашин дэлбэрч, нэг хүн амь үрэгдэж дөрвөн хүн шархадсан бол нийслэл Багдадын зүүн хойд хэсэгт орших кафены ойролцоо нэг автомашин дэлбэрч, 11 хүн нас баржээ. Өнгөрөгч ням гаригт үүнээс гадна Самарра, Басра, Туз Хурмату хотод халдлага, дайралт гарсан байна.
Ирак суннит, шиит гэсэн шашны хоёр том хэсэгт хуваагддаг бөгөөд эл хоёр шашны хоорондох тэмцлээс энэ халдлагууд гарчээ. 1997 оны хүн амын тооллогоор Иракийн хүн амын 66 хувийг шиит, 34 хувийг суннит шашинтнууд эзэлж байжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)