Нэнси Грэйс “Ододтой бүжиглэе” шоунд оролцож, 12 кг жин хасав

Үзэгчдийг байлдан дагуулсан телевизийн шоунуудын нэг “Ододтой бүжиглэе” шоуны шилдэг оролцогчдын нэг, телевизийн хөтлөгч Нэнси Грэйс энэ долоо хоногт шоуг орхисон билээ.
Үзэгчдийг байлдан дагуулсан телевизийн шоунуудын нэг “Ододтой бүжиглэе” шоуны шилдэг оролцогчдын нэг, телевизийн хөтлөгч Нэнси Грэйс энэ долоо хоногт шоуг орхисон билээ. Хэдийгээр тэрээр шоугаа үргэлжлүүлэх боломжгүй болсон хэдий ч,  бие галбиртаа гайхалтай сайхан өөрчлөлтийг авчирч чадсан байна.

Өдгөө 52 настай тэрээр “Ододтой бүжиглэе” шоунд оролцож, бэлтгэл сургуулилтаа хийх явцдаа 12 кг жин хасч чаджээ. Грэйс өөрийн бяцхан ихрүүд болох Жон Дэвид, Лүси Дэвид хоёроо төрүүлэхдээ ийнхүү их жин нэмсэн байна. Тэрээр Андерсон Күүперийн ток шоуны хүндтэй зочноор уригдан оролцохдоо  “Би урьд өмнө нь жингээ хаях талаар огт бодож байгаагүй. Гэхдээ би хаяж чадлаа, маш их баяртай байна. Бие маань хөнгөрч, урьд урьдныхаасаа илүү эрч хүчтэй, эрүүл чийрэг болж байгаагаа мэдэрч байна” хэмээн ярьсан байна.

Нэнси Андерсон Күүперт бүжгийн шинэ хамтрагчаа болох санал тавьсан бөгөөд тэрээр хариуд нь “Би бүжиглэх дуртай, гэхдээ телевизийн шоунд бол оролцохгүй. Тэгээд ч би бүжгийн төрөл, элементийн талаар сайн мэдэхгүй” гэж эелдгээр татгалзсан хариу өгчээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)