Тэйлор Свифт Каунтри Хөгжмийн наадмаас шагнал хүртлээ
- 2011-11-10
- Дэлхий
- 0
Тэйлор Свифт өчигдөр Теннисси мужийн Нашвилле хотод болсон 45 дахь удаагийн Каунтри хөгжмийн наадмаас шагнал хүртсэн байна.
Тэйлор Свифт өчигдөр Теннисси мужийн Нашвилле хотод болсон 45 дахь удаагийн Каунтри хөгжмийн наадмаас шагнал хүртсэн байна. Свифт энэхүү мэдээг сонсоод, ихэд баярлаж, гараа дээш өргөн, суудлаасаа үсэрч босоод, ээж, сайн найз Тим Мкгров хоёрыгоо тэвэрсэн байна.
Свифтийн хувьд энэхүү шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд өмнө нь 2009 онд цомгоо 20 сая гаруй хувь борлуулж чадсан залуу дуучнаар тодорч, 21 настайдаа энэхүү наадмын нэр хүндтэй шагналын эзэн болж байсан юм. Тэрээр уг наадмыг үзэж сонирхохоор ирсэн үзэгчиддээ өөрийн “Ours” дуугаа дуулж, сонирхуулж, фэнүүдийнхээ сонорыг мялаасан байна.
Авьяаслаг залуу дуучин Свифт Барбара Мандреллын адилаар энэхүү наадмын шагналыг хоёр дахь удаагаа хүртэж буй хоёр дахь эстрадын эмэгтэй дуучин боллоо.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
Тэйлор Свифт өчигдөр Теннисси мужийн Нашвилле хотод болсон 45 дахь удаагийн Каунтри хөгжмийн наадмаас шагнал хүртсэн байна. Свифт энэхүү мэдээг сонсоод, ихэд баярлаж, гараа дээш өргөн, суудлаасаа үсэрч босоод, ээж, сайн найз Тим Мкгров хоёрыгоо тэвэрсэн байна.Свифтийн хувьд энэхүү шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд өмнө нь 2009 онд цомгоо 20 сая гаруй хувь борлуулж чадсан залуу дуучнаар тодорч, 21 настайдаа энэхүү наадмын нэр хүндтэй шагналын эзэн болж байсан юм. Тэрээр уг наадмыг үзэж сонирхохоор ирсэн үзэгчиддээ өөрийн “Ours” дуугаа дуулж, сонирхуулж, фэнүүдийнхээ сонорыг мялаасан байна.
Авьяаслаг залуу дуучин Свифт Барбара Мандреллын адилаар энэхүү наадмын шагналыг хоёр дахь удаагаа хүртэж буй хоёр дахь эстрадын эмэгтэй дуучин боллоо.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)