Батлан хамгаалах хүчинг бэлэн байдалд орууллаа

   Хятадын “Чайнадейли” цахим хуудаст Японы Ерөнхий сайд Ёшихико Нода батлан хамгаалах хүчнүүдийг бүхэлд нь бүрэн бэлэн байдалд оруулах тушаал өгсөн гэжээ.
   Хятадын “Чайнадейли” цахим хуудаст Японы Ерөнхий сайд Ёшихико Нода батлан хамгаалах хүчнүүдийг бүхэлд нь бүрэн бэлэн байдалд оруулах тушаал өгсөн гэжээ. Японы Засгийн газар таван арлаас бүрдэх Сенкаку бүлэг арлын гурвыг өөрийн иргэнээс хоёр тэрбум иен (26.15 сая ам.доллар)-ээр худалдан авах шийдвэр гаргасны дараа Хятадын эрх баригчид тус арал уруу байлдааны хоёр хөлөг онгоц илгээсэн.
Мөн Японы дээрх үйлдлийг хурцаар шүүмжилж, ноцтой үр дагавар үүсч болзошгүйг анхааруулсан. Өөрөөр хэлбэл, зэвсэгт мөргөлдөөн гарахыг үгүйсгээгүй юм. Үүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Ё.Нода зэвсэгт хүчнүүдийг ямар нэгэн гэнэтийн ажиллагаанд бэлэн байх, аюулгүйн өндөржүүлсэн байдал зарлажээ. Ё.Нода болон тус улсын Батлан хамгаалахын сайд Сатоши Моритомо батлан хамгаалах хүчнүүдийн дээд командлагчтай уулзаж, бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгасан байна. Уг уулзалтад батлан хамгаалах хүчний 180 орчим командлагч оролцсон бөгөөд Ё.Нода уулзалт дээр “Япон Улс Хятад, ОХУ, Өмнөд Солонгостой арлын асуудлаар маргаантай байна.
Япон Улс арлуудыг эзэмших байр сууриасаа ухрахгүй. Тиймээс Та бүхэн байнгын бэлэн байдалд байх шаардлагатай. Хамгийн дээд төвшний бэлэн байдал зарлаж байна” гэж мэдэгджээ. Хятадын “Зүүн Хятадын тэнгис” дэх Сенкаку буюу Дяоюйтао арлын маргаан хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй байгаа энэ үед АНУ Бээжингийн эрх баригчдыг энэ асуудалд хянуур хандахыг сануулсан байна. Япон нь АНУ-ын Ази дахь хамгийн ойрын холбоотнуудын нэг бөгөөд уг мэдэгдлээрээ тус улс Японыг өмгөөлөх болно гэдгээ илэрхийлсэн юм.
Сенкаку буюу Дяоюйтао арлын асуудал олон жил намжмал байсан ч он солигдохтой зэрэгцэн хурцаар яригдах болсон. Японы Засгийн газар Хятадтай маргаантай Сенкаку арлын эзэмшлийн асуудал хурцдаж эхэлсний дараа арлыг худалдан авч, Засгийн газрын өмч болгох шийдвэр гаргасан. Ингэснээр хүн суурьшаагүй, эдийн засгийн өндөр ач холбогдолтой уг арлын бүлгийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм.
Үүний тулд тус арал уруу хөлөг онгоцууд илгээх шаардлагатай. Харин Хятадын байлдааны хөлөг онгоцууд тус аралд ойртож байгаа нь Японы хөлөг онгоцууд уруу гал нээх тушаалтай гэнэ. Ямартаа ч АНУ энэ асуудалд оролцохоо мэдэгдлээ. Харин Ази тив дэх өөр нэг ойрын холбоотон Өмнөд Солонгосын эсрэг Японыг өмгөөлөхгүй бололтой. Мөн ОХУ-Японы хоорондох арлын маргаанд идэвхтэй оролцохгүй нь тодорхой юм. Тиймээс Хятад-Японы хооронд маргаан дэгдээгээд буй Сенкаку арлын асуудалд гол анхаарлаа хандуулах нь гарцаагүй.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • irgen (89.3.35.212)

    2012-09-13

    Mon manaih bas hiliin haruul hamgaalalt ayulgui baidlaa ondorjuuleh heregtei Nuur buruul gesen ug bishildee Gehdee end garch bolzoshgui dainii tuhai yrigdaj baina

  • (202.179.10.150)

    2012-09-13

    dain l bvv boloosoi hvnii hvvhdvvd hen ni ch yalgaa ui baih be vhej vregdeed yahaw hel amaaraa diplomat shugmaaraa zohitsoo herwee baildwal JAPANuud aimaar shtee asias mongol vetinam japan l baina shtee busad ni budaa budaa