Ливид Америкийн консулын ажилтан амь үрэгджээ

   Ливийн зүүн хагасын гол хот Бен гази дахь АНУ-ын консулын газарт жирийн иргэд халдаж, нэг хүний аминд хүрчээ. Ливийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, амь үрэгдсэн залуу АНУ-ын консулын газрын ажилтан байжээ.
   Ливийн зүүн хагасын гол хот Бен гази дахь АНУ-ын консулын газарт жирийн иргэд халдаж, нэг хүний аминд хүрчээ. Ливийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, амь үрэгдсэн залуу АНУ-ын консулын газрын ажилтан байжээ. Мөн энэ халдлагын улмаас өөр нэг дипломатч гэмтсэн байна.
Америкийн телевиз Арабын ертөнцийн шашин лалыг үндэслэгч, ариун Мухаммедыг доромжилсон кино гаргасныг эсэргүүцэж иргэд ийнхүү халдсан гэнэ. Харин зарим эх сурвалж есдүгээр сарын 11-нд гарсан энэхүү эсэргүүцлийн ажиллагааг 2001 оны эл өдөр гарсан халдлагатай холбон тайлбарлаж байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)