Тарик аль-Хашеми Иракт очихгүй
- 2012-09-13
- Дэлхий
- 0
Иракийн дээд шүүх саяхан дэд Ерөнхийлөгч асан Тарик аль-Хашемид
дүүжлэн хороох ял оноосон. Аль-Хашеми Туркт орогнож байгаа бөгөөд
Туркийн шадар сайд Бюлент Аринж өнгөрөгч даваа гаригт “Тарик аль-Хашеми
Иракт буцаж очихгүй. Турк Улс түүнд улстөрийн орогнол олгосон” гэж
Иракийн Засгийн газарт шилжүүлэн өгөхгүй гэдгээ илэрхийлэв.

Суннит шашинт Тарик аль-Хашемид Иракийн шиит шашинт эрх баригчид террорист халдлагад буруутган дээрх ялыг оноосон. Аль-Хашеми “Шударга шүүхийн өмнө зогсоход бэлэн байна.
Харин Ерөнхий сайд Нури аль-Маликийн нөлөөлөлд автсан Иракийн одоогийн шүүхэд очихгүй. Энэ бүгд Нури аль-Маликийн явуулж буй үйл ажиллагаа” гэжээ. Иракийн Ерөнхий сайд, шиит шашинт Нури аль-Малики нь аль-Хашемигийн мөнхийн дайсан аж. Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Иракийн Ерөнхий сайдыг ил тодоор шүүмжлэгч нэгэн юм. Аль-Хашемийг эх оронд нь цаазын ял хүлээж байгаа бөгөөд тэр цөөнх суннитууд Засгийн эрхэнд гарсан цагт л Иракт очих гэнэ.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)