Японы засгийн газрыг шүүхэд өгөв
- 2012-09-13
- Дэлхий
- 0
Дяоюйтао буюу Сенкаку арлын маргаан хурцдаж, Бээжин, Токиогийн
хоорондох харилцаа муудаж буй энэ үед Хятадын хэсэг иргэн Японы Засгийн
газрыг шүүхэд өглөө.
Дяоюйтао буюу Сенкаку арлын маргаан хурцдаж, Бээжин, Токиогийн хоорондох харилцаа муудаж буй энэ үед Хятадын хэсэг иргэн Японы Засгийн газрыг шүүхэд өглөө. Хятадын 15 иргэн Японы Засгийн газрыг Хятадын ард түмнээс уучлалт гуйж, Чонкины бөмбөгдөлтөд өртсөн хүмүүст нөхөн төлбөр төлөхийг шаардаж шүүхэд ханджээ. Япон Улс 1938-1944 оны хооронд Хятадын баруун өмнө зүгийн гол хот Чонкиныг олон удаа бөмбөгдсөн бөгөөд үүний улмаас 23600 хүн амь үрэгдэж, 37700 хүн шархдан, гэмтжээ. Дээрх 15 хүн Японы Засгийн газрыг Чонкин хотын Ардын дээд шүүхэд өгсөн ба энэ нь Хятадад Японыг Засгийн газрыг дайны асуудлаар шүүхэд өгсөн анхны тохиолдол болсон байна.
“Японы арми 1938 оны хоёрдугаар сараас 1944 оны арванхоёрдугаар сар хүртэл Сычуань мужийн нийслэл Чонкин хотыг олон удаа бөмбөгдсөн. Мөн уг хотын ойролцоох Лешан, Ченду зэрэг хотыг хайр найргүй бөмбөгдсөн. Энэ халдлагад Чонкин хот хамгийн ихээр өртөж, сэргээн засварлах хэцүү даваатай тулгарсан. Тиймээс дэлхийн II дайны дараа Чендуг Сычуаний нийслэл болгосон” гэж “Синьхуа” агентлаг дурджээ.
Японы Засгийн газрыг шүүхэд өгөөд буй 15 иргэний олонхи нь 70 гарсан ахмад настнууд байгаа аж. Тэдний найм нь Японы армийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүс бол долоо нь энэ халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөд юм байна. Тэдний нэг 74 настай, тэтгэвэртээ суусан багш Ван Банли “Манай гэр бүл Японы түрэмгийллийн улмаас асар их зовсон.
Бие болоод эдийн засгийн маш их гарз хохирол хүлээсэн. Японы Засгийн газар хийсэн гэмт үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж, Чонкины иргэдээс албан ёсоор уучлал гуйх ёстой” гэж хэлжээ. Мөн түүний хэлснээр Японы онгоцууд тэдний байшин, цахилгаан барааны дэлгүүрийг нь газрын хөрстэй тэгшилж, бөмбөгний зүү ээжийнх нь зүүн нүдийг гэмтээж, улмаар сохорч байсан гэнэ. Хатагтай Ван 2002 оноос хойш Японы Засгийн газрыг шүүхэд өгөх асуудлыг судалжээ. Тэрбээр 2009 онд Японыг зорьж Токиогийн дүүргийн шүүхэд энэ асуудлаар хандсан ч хоосон буцсан байна.
Тэрбээр 2006-2009 оны хооронд Чонкины бөмбөгдөлтийн хохирогчидтой нийлж Японы Засгийн газрыг дөрвөн удаа шүүхэд өгсөн ч бүгд амжилтгүй болжээ. Мөн тэрбээр “Токиод шүүх хурлын үеэр Японы тал бидэнд зориулж нэг ч хэлмэрч гаргаж өгөөгүй” гэсэн байна. Дээрх 15 хүний хамгийн залуу нь 64 настай Ван Лиси Японы Засгийн газраас эдийн засгийн хохиролд зориулж хоёр сая юань (316 мянган ам.доллар) нэхэмжилжээ.
Тэрбээр 15 хохирогчдод Японы Засгийн газар хэр их хохирсоноос нь хамаарч харилцан адилгүй нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн байна. Японы бөмбөгдөлтөд Ван Лисигийн эцгийн савхины үйлдвэр өртөж, юу ч үгүй сүйдэж, авга ах нь хоёр гартаа хүнд гэмтэл авч байжээ. Олон улсад үүнтэй адил хэрэг амжилтад хүрч байсан гэнэ.
Италийн иргэн Луижи Феррини 1998 оны есдүгээр сарын 23-нд Германы Засгийн газрыг шүүхэд өгч ялалт байгуулсан байна. Л.Феррири 1944 оны наймдугаар сард нацист Германы цэргүүдэд баригдан, хүнд эрүү шүүлт амсчээ.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
zochin (89.3.35.212)
ongon deer ee hunii erh gevch iim hurtsadaj baigaa uyd ooriin shuuhiin omno japon ulsiig sohruuleh tsaad sanaa 12-nii odor erhend ni haldsan geh setguulchid ene 15 irgenees dor erhtei gejuu Mongol ulsiin huuliig mongol ulsad amidarch baigaa hun hundelehgui ym bol hen hundeleh ve Setguulch ta buhen hergjuulehgui ymuu