Суулгалтаар жил бүр 1.5 сая хүүхэд нас бардаг
- 2012-09-13
- Дэлхий
- 0
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас өнгөрөгч даваа гаригт
гаргасан мэдээлэлд дэлхийд жил бүр нэг сая 500 мянган хүүхэд суулгалт
өвчнөөр нас бардаг тухай дурджээ.

Суулгалт өвчин амьдарч буй орчин болон ундны усны бохирдол, эрүүл ахуйг дутуу сахиснаас ихэвчлэн үүсдэг байна. Эл өвчнөөр буурай хөгжилтэй орнуудын иргэд голдуу өвчилдөг гэнэ. Тодруулбал, ийм орны амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой, ядуу, нэн ядуу иргэдийн хүүхэд илүү өвчилдөг байна. Мөн суулгалт өвчин зүүн Азийн орнуудад хамгийн их тохиолддог ажээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)