Япон улс элчин сайдуудаа солихоор боллоо

   Япон Улс Хятадтай Сенкаку/Дяоюйтао, Өмнөд Солонгостой Такешима/ Докдо арлын эзэмшлийн асуудлаар маргалдаж байгаа билээ

  Япон Улс Хятадтай Сенкаку/Дяоюйтао, Өмнөд Солонгостой Такешима/ Докдо арлын эзэмшлийн асуудлаар маргалдаж байгаа билээ. Сенкаку буюу Дяоюйтао арлын бүлэг Токио, Бээжингийн хооронд ширүүн маргаан дэгдээж, зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй байгаа энэ үед Японы Засгийн газар Хятад болон Өмнөд Солонгос дахь Элчин сайдаа өөрчлөхөөр боллоо. Токиогийн удирдлагууд өнгөрөгч мягмар гаригт Бээжинд суугаа Элчин сайд Уичиро Ниваг Шиничи Нишимиягаар, Сөүл дэх Элчин сайд Масатоши Мутог Коро Бесшогоор солих шийдвэр гаргажээ.
Тус улс мөн АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг Кеничиро Сасаегаар солих шийдвэр гаргасан байна. Хятадад суух шинэ Элчин сайд Шиничи Нишимия нь өдгөө 60 настай, НьюЙорк дахь Японы ерөнхий консулаар ажиллаж байгаад 2011 оноос Эдийн засгийн дэд сайдаар ажиллаж байжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)