Ерөнхийлөгчид хайраа илчлэх гэсэн согтуу эрийг баривчилжээ
- 2012-09-13
- Дэлхий
- 0
Бразил Латин Америкийн эмэгтэй Ерөнхийлөгчтэй цөөхөн орны нэг. Тус
улсад Ерөнхийлөгчийн ордонд нэвтрэх гэсэн нэгэн согтуу залууг
хамгаалалтын ажилтнууд саатуулжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссеф өдгөө 64 настай бөгөөд нөхөргүй гэнэ. Харин согтуу эр түүнээс хамаагүй нас залуу байжээ. Хөл дээрээ тогтож ядсан, согтуу эр хөл нүцгэн байсан гэнэ. Тэр гадаадын зочид төлөөлөгчид хүлээн авдаг танхимд орохоор зүтгэжээ. Ерөнхийлөгчийн хамгаалагчид хаймран сумтай буугаар буудаж, согтуу эрийг доош хэвтэхийг тушаасан байна.
Улмаар түүнийг эмнэлэг рүү илгээж, эрүүлжсэний дараа мэдүүлэг авчээ. Түүнчлэн хамгаалалтынхан дурлалт залуугийн халааснаас Ерөнхийлөгчийн зургийг олсон байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)