АНУ-ыг эсэргүүцсэн ажиллагаа лалын шашинтай орнуудад халдварлаж байна
- 2012-09-17
- Дэлхий
- 0
Америкийн бүтээсэн киног эсэргүүцсэн Арабын давалгаа Африкт хүрсэн
байна. Лалын шашинтнууд тэр дундаа уг шашныг үндэслэгч зөнч Мухамедыг
доромжилсон гэгдэж буй “Лалынхан буруугүй” хэмээх уг кино өнгөрөгч
есдүгээр сарын 11- нд интернэтэд тавигджээ.
Америкийн бүтээсэн киног эсэргүүцсэн Арабын давалгаа Африкт хүрсэн байна. Лалын шашинтнууд тэр дундаа уг шашныг үндэслэгч зөнч Мухамедыг доромжилсон гэгдэж буй “Лалынхан буруугүй” хэмээх уг кино өнгөрөгч есдүгээр сарын 11- нд интернэтэд тавигджээ. Эл өдөр 2001 оны есдүгээр сарын 11-нд Осама Бен Ладен тэргүүтэй “Аль-Кайда”- гийн босогчид АНУ-д халдаж, ихэр хоёр цамхгийг нураасан өдрийн ойтой давхацсан.
Лалын ертөнцийн террорист бүлгүүд эл өдрийг далдуур АНУ-ын шийтгэлийн өдөр хэмээн зарлаж, Бен Ладены үйл хэргийг үргэлжлүүлэхээр оролдож байгаа юм. Харин уг кино иргэдийг идэвхжүүлэхэд ихээхэн нөлөөлжээ. Ливи, Египет, Тунис, Йемен, Бангладеш, Афганистан, Пакистан зэрэг орноос эхэлсэн Элчин сайдын яам, консулыг газрыг дэлбэлэх ажиллагаа бүс нутгийн бусад орон болон Африкийн цөөнгүй оронд хүрээгээ тэлжээ.
Түүнчлэн АНУ-ын холбоотон Британи, Герман, Франц, Австрали зэрэг орны Элчин сайдын яамд уруу иргэд халдсаар байна. Олон мянган хүн оролцсон халдлагын улмаас Ливийн Бенгази хот дахь АНУ-ын консулын газрын тэргүүн Крис Стивенс өөр гурван америк дипломатчийн хамт амь үрэгджээ. Тэд уурссан олноор хүрээлүүлсэн Элчин сайдын яамны байранд угаартаж амиа алджээ. Үүнтэй холбогдуулан АНУ Ливийн зүг байлдааны хоёр сөнөөгч хөлөг онгоц илгээсэн. Хөлөг дэх тэнгисийн явган цэргүүд АНУ-ын Элчин сайд, консул болон бусад дипломатчийг аюулгүй газарт хүргэх, хамгаалах аж.
АНУ болон барууны бусад орон Элчин сайдын яам болон консулын газрыг нь хамгаалахыг Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас хүсч, киноноос үүдэлтэй эсэргүүцлийн ажиллагааг зогсооход хүчин чармайлт гаргахыг тухайн орны Засгийн газарт уриаллаа. Үүнтэй зэрэгцэн АНУ Элчин сайдын яаманд нь халдаж буй оронд тэнгисийн цэргийн хүч оруулахыг хүсчээ.
Тус улс Суданд тэнгисийн 50 цэрэг бүхий нэг баг оруулж Элчин сайдын яамаа хамгаалахын хүссэн боловч Хартумын эрх баригчид энэ саналаас татгалзжээ. Өнгөрөгч ням гаригийн байдлаар 20 орчим оронд АНУ болон өрнөдийн бусад орны Элчин сайдын яам халдлагад өртөөд байна. Тиймээс барууны орнууд дээрх улс орнуудаас Элчин сайд болон Элчин сайдын яамны ажилтнуудаа татаж эхэллээ.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)