Чехэд архи худалдахыг хоригложээ

  Чехэд архинд хордож 19 хүн амиа алдсаны дараа тус улсын Засгийн газар 20-оос дээш хувийн спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хоригложээ
  Чехэд архинд хордож 19 хүн амиа алдсаны дараа тус улсын Засгийн газар 20-оос дээш хувийн спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хоригложээ. Улс даяар хэрэгжих энэхүү хориг зөвхөн дэлгүүр, худалдааны төвд хамаатай биш. Зочид буудал, зоогийн газар, баар зэрэг архи, согтууруулах ундаа худалддаг бүх газарт үйлчлэх аж.
Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг газрын эзэд энэ шийдвэрийг эсэргүүцэж “Мухлагийн гадаа, зах дээр зарагдаж буй хямд архийг хүмүүс ихээр авч хэрэглэдэг. Иймд архинд үйлдвэрт ашигладаг химийн бодис метанол хольсон байдаг” гэж хэлжээ.
Чехийн цагдаа нар дээрх 19 хүний хэрэгтэй холбогдуулан шалгалт явуулж 10 хүн баривчилжээ. Энэ үеэр тэднээс 5000 лонх хуурамч архи хураан авсан байна. Чехийн Эрүүл мэндийн сайд Леос Хегер үндэсний телевизээр 20 буюу түүнээс дээш градустай бүх төрлийн согтууруулах ундаа худалдахыг хориглож байна гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, 19 хүнээс гадна 30 орчим хүн хуурамч архинд хордож эмчлүүлж байгаа аж.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)