В.Путиныг эсэргүүцэгч гишүүнийг Төрийн думаас хөөв

   Оросд Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал цуглаан болж байна. Үүнтэй зэрэгцэн В.Путиныг шүүмжилсэн Төрийн дум (парламент)-ын гишүүн Геннадий Гудковыг бусад гишүүн танхимаас “бүрмөсөн” хөөжээ.
   Оросд Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал цуглаан болж байна. Үүнтэй зэрэгцэн В.Путиныг шүүмжилсэн Төрийн дум (парламент)-ын гишүүн Геннадий Гудковыг бусад гишүүн танхимаас “бүрмөсөн” хөөжээ. Г.Гудков В.Путиныг шүүмжлээд зогсохгүй түүнийг дэмжигч гишүүдийг бизнесийн ашиг сонирхолдоо хөтлөгдөгсөд гэж шүүмжилсэн байна.
Мөн тэрбээр улстөрийн авлига, баримт нотолгоог үгүйсгэж, санал хураалтыг инээдмийн жүжиг болгон хувиргадаг явдлын эсрэг тэмцэж буй сөрөг хүчний жагсаал цуглаанд нэгдэхээ илэрхийлж, миний хувь тавиланг зөвхөн намайг сонгосон иргэд л шийдэх болно гэж хэлжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)