Экс Ерөнхий сайдыг авлигын хэргээр хорилоо

  Египетийн шүүх Ерөнхий сайд асан Ахмед Назифт авлигын хэргээр гурван жил шоронд хорих ял оноолоо. Мөн түүнд есөн сая египет фунт (1.5 сая ам.доллар)- ын торгууль ногдуулжээ.
  Египетийн шүүх Ерөнхий сайд асан Ахмед Назифт авлигын хэргээр гурван жил шоронд хорих ял оноолоо. Мөн түүнд есөн сая египет фунт (1.5 сая ам.доллар)- ын торгууль ногдуулжээ. А.Назиф нь 30 жил төр барьсан Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн үед буюу 2004 оноос өнгөрөгч оны олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа хүртэл Египетийн Ерөнхий сайдаар ажиллажээ.
Өнгөрөгч оны хоёрдугаар сард Египетэд Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа эхэлж, хүчээ авсны улмаас Х.Мубарак албан тушаалаасаа огцорсон. Мөн түүний дэглэм нуран унасан. Үүний дараа Ерөнхий сайд Ахмед Назифийг ашиг сонирхлоор бизнесийн хууль бус гэрээ байгуулсанд буруутгаж, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

 Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)