Египет холбоотон, дайсны аль нь ч биш

 АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “АНУ одоогоор Египетийг холбоотноо болгох асуудлыг авч хэлэлцээгүй” гэж хэллээ. Лалын ертөнцийнхнийг бухимдуулж буй Америкийн лалын эсрэг киног эсэргүүцсэн Египетийн иргэд нийслэл Каир дахь АНУ-ын Элчин сайдын яаманд халджээ.
 АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “АНУ одоогоор Египетийг холбоотноо болгох асуудлыг авч хэлэлцээгүй” гэж хэллээ. Лалын ертөнцийнхнийг бухимдуулж буй Америкийн лалын эсрэг киног эсэргүүцсэн Египетийн иргэд нийслэл Каир дахь АНУ-ын Элчин сайдын яаманд халджээ. Энэ үйл явц АНУ-Египетийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгааг Б.Обама тэмдэглэв. Б.Обама цааш нь “Би тэднийг манай холбоотон эсвэл дайсан гэж бодохгүй байна.
Тэд шинэ Засгийн газар байгуулах арга замыг олохыг хичээж байна. Египетийн Засгийн газрын энэ үйлдэл зөв зүйл, зөв алхам. Гэхдээ энэ явцад өөр үйл явдал гарвал үүний хариуцлагыг хүлээх ёстой” гэж хэлжээ. Тэрбээр Египетийн эрх баригчдыг АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг хамгаална гэдэгт итгэж буйгаа хэлжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)