АНУ-ын хамгийн том банкийг шалгана

  АНУ-ын эрх баригчид улсынхаа хамгийн том банкийг мөнгө угаасан эсэхийг шалгахаар боллоо. Тэд “JP Morgan Chase”-ийг мөнгөн угаасан хэрэгт сэжиглэж, санхүүгийн байгууллагын шалгалтын эсрэг арга хэмжээ авч байгааг хардаж байгаа ажээ.
 
АНУ-ын эрх баригчид улсынхаа хамгийн том банкийг мөнгө угаасан эсэхийг шалгахаар боллоо. Тэд “JP Morgan Chase”-ийг мөнгөн угаасан хэрэгт сэжиглэж, санхүүгийн байгууллагын шалгалтын эсрэг арга хэмжээ авч байгааг хардаж байгаа ажээ. Тус улсын Сангийн яамнаас хараат бус Мөнгөн тэмдэгтийн ерөнхий газар уг банкинд шалгалт хийжээ.
Шалгалтаар “JP Morgan Chase”- ийг мөнгө угаах зэрэг хууль бус олон үйлдэл хийсэн болохыг тогтоож, торгууль оногдуулжээ. Харин банкны удирдлагууд үүнийг эрс няцаасан байна.
Өнгөрөгч зун АНУ-ын Засгийн газар Британийн “Barclays”, “Standard Chartered”, “HSBC Holdings” хэмээх томоохон банкуудыг Ираны банкуудтай харилцсан хэргээр торгосон. Цагаан ордны албаныхан “JP Morgan Chase”-аас гадна “Bank of America” зэрэг АНУ-ын өөр томоохон банкуудыг хууль зөрчсөн эсэхийг шалгахаар болжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)