Талибууд ханхүү Харриг хөнөөхийг завджээ

  Британийн дээдсийн гэр бүлийн хамгийн дүрсгүй нэгэн гэгддэг ханхүү Харри багагүй шуугианд холбогдсоныхоо дараа цэргийн албанд мордсон. Тэрбээр Афганистан дахь Британийн цэргийн “Самp Bastion” баазад байрлаж байгаа бөгөөд уг бааз уруу талибууд халджээ.

Тэд ханхүү Харригийн амь насанд халдахаар баазад довтолсон байна. Харригийн 28 насны төрсөн өдөр өнгөрөгч бямба гариг буюу энэ сарын 15- нд тохиожээ. Тэрбээр Афганистаны өмнө зүгийн Хельманд муж дахь баазад төрсөн өдрийн баяраа тэмдэглэсэн байна. Энэ үйл явдлыг “ТV Sку News” телевиз шууд нэвтрүүлсэн гэнэ.
Мөн энэ үеэр “Талибан” хөдөлгөөний дайчид халдсан ч Харри гэмтэж бэртээгүй байна. “Самp Bastion”-д британи цэргүүдээс гадна АНУ, Дани, Эстон, Афганистаны Засгийн газрын цэргүүд байрладаг аж. Халдлагын үеэр АНУ-ын хоёр цэрэг амь үрэгдэж, таван цэрэг шархаджээ. Мөн цөөнгүй барилга байгууламж хэсэгчлэн сүйдсэн байна. Харин байгууламжууд доторхи мэдээллийн баазад ямар нэгэн хохирол учраагүй ажээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)