Японы 100 настай иргэд 50 мянгад хүрчээ
- 2012-09-17
- Дэлхий
- 0
Өндөр наслалтаараа дэлхийд толгой цохидог Япон Улсад 100 буюу түүнээс дээш настай хүмүүсийн тоо 50 мянга давсан байна.
Өндөр наслалтаараа дэлхийд толгой цохидог Япон Улсад 100 буюу түүнээс дээш настай хүмүүсийн тоо 50 мянга давсан байна. Хамгийн олон ахмад настантай гэгддэг тус улс анх удаа ийм амжилт тогтоож байгаа бөгөөд дэлхийн ямар ч орон энэхүү дээд амжилтыг тогтоож байгаагүй юм. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хангамжийн яамны нарийвчилсан тооллогоор тус улс 100 буюу түүнээс дээш настай 51376 хүнтэй болжээ.
Уг яамнаас мэдээлснээр, Японд 100 буюу түүнээс настнууд 47756 байжээ. Харин нэг жилийн дотор 3620- оор нэмэгдэж 51376-д хүрсэн байна. Харин эдгээр 51376 хүний 87 орчим хувь нь эмэгтэйчүүд юм байна. Тэдгээрээс хамгийн өндөр настай нь 1897 оны арванхоёрдугаар сарын 24-нд төрсөн 114 настай Кото Окубо хэмээх эмэгтэй болжээ.
Харин Японы хамгийн өндөр настай Жироюмон Кимура хэмээх эрэгтэй 1897 оны дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн, 115 настай. Ж.Кимура өдгөө таван хүүхэд, 14 ач зээ, 25 гуч, 13 дөчтэй ажээ. 128 сая орчим хүн амтай Япон Улсад наслалт хамгийн өндөр, төрөлт хамгийн бага байдаг гэнэ. Тус улс 1963 онд анх удаа 100 буюу түүнээс дээш настай хүмүүсээ тоолжээ. Тэгэхэд ердөө 153-т хүрч байсан бол 1998 онд 11346 болж, 2003 онд 20 мянга, 2009 онд 40 мянгад хүрсэн байна.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)