“Өмнөд Хятадын тэнгис” нэрийг өөрчлөв

   Хятад Улс зүүн болон өмнөд хэсгээрээ далайтай хиллэдэг. Эл хоёр хэсгийг Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис гэж нэрлэдэг.

  Хятад Улс зүүн болон өмнөд хэсгээрээ далайтай хиллэдэг. Эл хоёр хэсгийг Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис гэж нэрлэдэг. Заншсан энэ хэллэг Хятад Улсыг энэ хоёр тэнгист бусад орноос илүү давамгай байдал тогтооход тусалдаг байна. Өмнөд Хятадын тэнгистэй Хятадаас гадна Филиппин, Индонез, Вьетнам, Малайз, Бруней, Тайвань зэрэг олон орон хиллэдэг.
Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг (АСЕАН)-ийн гишүүн эдгээр орон уг тэнгист Хятадын нөлөө ихэсч байгаад санаа зовж буйгаа илэрхийлж, хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Харин саяхан Филиппиний Ерөнхийлөгч Бениньо Акино “Өмнөд Хятадын тэнгис” хэмээх нэрийг өөрчилсөн байна.
Гэхдээ зөвхөн Филиппинд энэ нэрийг өөрчилжээ. Б.Акино Өмнөд Хятадын тэнгисийг “Баруун Филиппиний тэнгис” хэмээн нэрлэх болсныг албан ёсоор мэдэгдэж, зарлигт гарын үсэг зуржээ. Өмнөд Хятадын тэнгис, буюу Баруун Филиппиний тэнгисээр дэлхийн усан тээврийн гуравны нэг нь дайран өнгөрдөг, эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой бүс нутаг аж.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)