Тэрбумтнуудын өрөөнд “гэнэтийн шалгалт” хийжээ
- 2012-09-17
- Дэлхий
- 0
Алдарт “Форбес” сэтгүүлийн хамт олон дэлхийн тэрбумтнуудтай холбоотой
бүхий л мэдээллийг уншигчдад хүргэдэг. Тэд энэ удаа цахим хуудсаараа
дамжуулан таван тэрбумтны ажлын өрөөг танилцуулжээ. Гэхдээ зүгээр
танилцуулаад орхисонгүй. Мэдээллийг уншсан хүмүүст сэтгэгдлээ үлдээж,
тэрбумтан эрхмүүдийн өрөөнд “A”-“F” гэсэн үнэлгээ өгөх боломж олгосон
байна.
Алдарт “Форбес” сэтгүүлийн хамт олон дэлхийн тэрбумтнуудтай холбоотой бүхий л мэдээллийг уншигчдад хүргэдэг. Тэд энэ удаа цахим хуудсаараа дамжуулан таван тэрбумтны ажлын өрөөг танилцуулжээ. Гэхдээ зүгээр танилцуулаад орхисонгүй. Мэдээллийг уншсан хүмүүст сэтгэгдлээ үлдээж, тэрбумтан эрхмүүдийн өрөөнд “A”-“F” гэсэн үнэлгээ өгөх боломж олгосон байна.
1.Францын харилцаа холбооны компанийг үүсгэн байгуулагч Лад Хавие Ниелигийн ажлын өрөө. Хогондоо даруул сан энэ өрөөг хараад хэн ч тэрбумтны өрөө гэж хэлэхгүй. Гэхдээ тэр шаргуу хөдөлмөр, уйгагүй ажлаараа харилцаа холбооны салбарт шинэчлэл хийж чадсан аугаа хүн. Түүний хөрөнгө өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.доллараар тоологдож байна. “Форбес” сэтгүүлийн цахим хувилбарын идэвхтэй уншигчид Лад Хавие Ниелигийн өрөөнд “F” гэсэн үнэлгээ өгчээ.
2. “Форскуаре” компанийг үүсгэн байгуулагч Дэннис Кровлейгийн ажлын өрөө. Зөөврийн компьютер, бал, элдэв бусын карт, пенгвиний бүхэл бүтэн “арми”, түлхүүр, дэвтэр, “iPhone”-ийн цэнэглэгч. Харин Дэннис “Би пенгвинд хайртай. Тэд байхгүй бол хэн надад энэ жаргалыг мэдрүүлж чадах билээ. Хүн амьтан хайрласнаараа буруудна гэж байхгүй. Яахав өнөөдөр миний ажлын өрөө жаахан цэгцгүй байна. Би янзлаагүй долоо хоночихож” хэмээн ярьжээ. Гэсэн ч түүний эл тайлбар уншигчдын сэтгэлийг хөдөлгөж чадаагүй бололтой Ниелитэй адил “F” гэсэн үнэлгээ авчээ.
3. Уншигч Та хараад л бүх учрыг ойлгосон биз. Энэ бол мэдээж “Фэйсбүүк” компанийг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн ажлын өрөө. Бусдыгаа бодвол арай цэгцтэй мэт харагдах боловч хоол, ундаа, графит зэрэг нь уншигчдад таалагдаагүй бололтой. Харин түүний ширээн дээрх үг уншигчдын сэтгэлийг багагүй хөдөлгөжээ. “Анхаарлаа төвлөрүүлж, ямагт урагшил”. М.Зукерберг “Яг үнэнийг хэлэхэд би компьютерийнхоо ард хооллоод сурчихсан юм. Энэ зуршлаа гээе гээд чадалгүй өнөөдөртэй золгож байна. Чадвал гээгээд чадахгүй бол больчихно биз” хэмээн ярьсан байна. Уншигчид алдарт “фэйсбүүкчин” эрд “B” гэсэн
4. “Майкрософт” компанийг удирдагч дын нэг Стив Бал мерын ажлын өрөө. Бусдыгаа бодвол харьцангуй тохь тухтай орчин харагдаж байгаа биз. Тэрбээр эл зургийг авахыг мэдсэн юм шиг өмнөх өдөр нь ширээгээ цэгцэлсэн гэсэн. Гэхдээ хоолоо хараахан идэж дуусаагүй байгаа нь М.Зукербергийн адил уншигчдад таалагдсангүй. С.Балмер “Би өдөр болгон компьютерийнхоо ард хооллоод байдаггүй. Та хэдийг ирэхэд л санаандгүй таарчихлаа. Ер нь бол хүн хоолны ширээн дээрээ хооллож байх ёстой л доо. Ажлаа амжихгүй болохоор ажлынхаа ширээний ард хооллохоос яахав” хэмээжээ. Уншигчид түүнд “C” гэсэн үнэлгээ өгсөн байна.
5. Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг таван жил тасралтгүй тэргүүлсэн “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн ажлын өрөө. Түүний ширээ дээрх дөрвөн эрхмийнхийг бодвол харьцангуй цэгцтэй харагдаж байна. Компьютер, бичгийн хэрэгсэл, зарим нэг хэрэгтэй бичиг баримт. Б.Гейтс “Нэг их том ажлын өрөө надад хэрэг болдоггүй. Нэг ширээний компьютер, суух сандалтайгаа багтаж байхад л хангалттай. Ер нь хүний ажлын үр дүн том өрөөнд сууснаараа бус том үйл хэрэг бүтээснээрээ илэрдэг. Өрөөгөө долоо хоногт нэг удаа цэгцэлдэг” гэжээ. Энэ судалгаанд хамрагдсан уншигчид Билл Гейтсийн ажлын өрөөнд хамгийн өндөр буюу “А” гэсэн үнэлгээ өгсөн юм.





Р.ОЮУНГОО
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)