Си Зиньпин дарамтанд орсон уу
- 2012-09-18
- Дэлхий
- 0
Хятадын дараагийн удирдагч гэгдэж буй дэд Ерөнхийлөгч Си Зиньпин хоёр
долоо хоногийн турш алга болсны дараа Шинжлэх ухааны өдөрлөгт
оролцохоор Бээжин дэх Хөдөө аж ахуйн их сургуульд зочилж олны өмнө
гарсан юм.
Хятадын дараагийн удирдагч гэгдэж буй дэд Ерөнхийлөгч Си Зиньпин хоёр долоо хоногийн турш алга болсны дараа Шинжлэх ухааны өдөрлөгт оролцохоор Бээжин дэх Хөдөө аж ахуйн их сургуульд зочилж олны өмнө гарсан юм. Түүнийг хэл сураггүй алга болохоосоо өмнө Коммунист намын дотроос ихээхэн дарамт, шахалттай тулгарч байсан гэж барууны хэвлэлүүдэд бичжээ. Өдгөө 59 настай түүнийг эл намын ахмад гишүүд хүчтэй шүүмжилж, шинэ даргаар томилоход эргэлзээ төрж байгаагаа дуулгасан байна.
Өнгөрөгч наймдугаар сарын эхээр Хятадын далайн эргийн амралтын хот Бейдахед энэ уулзалт болжээ. Ахмад зүтгэлтнүүдийг оролцуулсан энэ уулзалтаар Коммунист намын өнөөгийн удирдлагууд ирэх арван жилийн удирдлагын халаа, сэлгээг хэлэлцсэн гэнэ. Ахмад гишүүд Си Зиньпиний арга барилаас гадна бүх эрх мэдэл намын улстөрийн товчооны байнгын хороонд төвлөрөхгүй байгааг, Британийн бизнесмэний амь насанд халдсан Гу Кайлайны нөхөр Бо Силайны хэргийг шүүмжилжээ. Коммунист намын хамгийн нөлөөтэй ахмад гишүүн 87 настай Цяо Ши, 95 настай Сон Пен нар Си Зиньпинийг илүү хурцаар шүүмжилсэн гэнэ.
Тэд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэж буй Ерөнхийлөгч Ху Жинтаог ил тодоор дэмждэг байна. “Удтал хүлээлгэсэн” Си Зиньпин олны өмнө инээмсэглэнгүй гарч ирсэн бөгөөд алга болсон шалтгаанаа намын нөлөө бүхий гишүүний оршуулгад оролцсон гэж тайлбарлажээ. Үүнээс өмнө барууны хэвлэлүүд түүний алга болох шалтгааныг Өмнөд Хятадын тэнгис, Зүүн Хятадын тэнгис дэх Бээжингийн эрх баригчдын нэг талын байр суурийг чухалчилж буй бодлогыг шүүмжлэхээр ирсэн АНУын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзахаас татгалзсантай холбон тайлбарлаж байсан юм.
Юутай ч, С.Зиньпин хатагтай Клинтонтой уулзахаас татгалзсаныхаа дараа алга болсон. Үүний улмаас тэр цөөнгүй чухал уулзалт өнжиж, Х.Клинтоны адил хэд хэдэн хүнийг буцаасан аж. Хятадын Засгийн газрын албаныхны хэлснээр Си Зиньпин ойрын өдрүүдэд болох бүх томоохон уулзалт, арга хэмжээнд оролцоно. Өөрөөр хэлбэл, дахиж алга болохгүй бололтой.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)