“ГИННЕС-2013” -ЫН ХАМГИЙН ХАМГИЙН

Цэнхэр гаригийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннес”-ийн номын 57 дахь цуврал энэ сарын 13-ны өдөр дэлхий даяар худалдаанд гарчээ. Ингээд уншигч Та бүхэндээ “Гиннес-2013” буюу 57 дахь цувралын хамгийн хамгийнаас тоймлон хүргэе.
Цэнхэр гаригийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннес”-ийн номын 57 дахь цуврал энэ сарын 13-ны өдөр дэлхий даяар худалдаанд гарчээ. Ингээд уншигч Та бүхэндээ “Гиннес-2013” буюу 57 дахь цувралын хамгийн хамгийнаас тоймлон хүргэе.


ХАМГИЙН ТОМ БУЛЧИНТАЙ ЭР
Египетийн Мостафа Исмайл гэгч энэ эрийн зүүн гарын булчин чангалаагүй байхдаа 62.23 см, чангалсан үедээ 64.77 см байдаг гэнэ. Харин баруун гарынх нь чангалаагүй үедээ 60.96 см, чангалсан үедээ 63.5 см хэмжээтэй юм байна. Энэхүү амжилт нь 2002 онд “Гиннес”-ийн номд бүртгэгдсэн Хятадын иргэн Луй Шиний амжилтыг эвдсэн аж. “Гиннес”-ийн номд бүртгэх үйл ажиллагаа Массачусеттсийн Франклин хотноо болсон бөгөөд булчинлаг залуу маань тэрхүү хотод амьдардаг юм байна.


ХАМГИЙН ӨНДӨР НОХОЙ
Деннис Дүэрлэгийн Зевс нэртэй үлэмж биетэй нохой 111.8 см өндрөөрөө 2008 онд “Гиннес”-ийн номд бүртгүүлсэн Жоржийн амжилтыг эвджээ. АНУ-ын Мичиган мужид амьдардаг Зевс 70.3 кг жинтэй бөгөөд өдөрт 12 аяга хоол иддэг.

ХАМГИЙН ТОМ МОРЬ
Есөн настай Биг Жейк морины өндөр тахыг нь оролцуулаад 210.19 см-ээр дэлхийн хамгийн том морь алдрыг хүртжээ. Түүнийг АНУ-ын Висконсин мужийн Смөүки Холоу фермд тэжээдэг байна.


ХАМГИЙН ТОМ “ХАЛУУН НОХОЙ”
Цэнхэр гаригийн хамгийн том “халуун нохой”-г Чикаго хотын тогооч хийжээ. Энэхүү “халуун нохой” нь гурван кг жинтэй, 40.6 см урттай юм байна. Гадаа талбайд худалдаа эрхэлдэг тэрбээр дэлхийн хамгийн том “халуун нохойг” 45 ам.доллараар үнэлсэн аж.

ХАМГИЙН ӨНДӨР НАСТАЙ ГИМНАСТИКИЙН ТАМИРЧИН ЭМЭГТЭЙ
1925 онд төрсөн өдгөө 86 нас сүүдэр зооглож буй хатагтай Жонна Куейс дэлхийн хамгийн хөгшин гимнастикчаар бүртгэгджээ. Тэрбээр амьдардаг хотдоо болдог гимнастикийн бүхий л уралдаан тэмцээнд алгасалгүй оролцдог нэгэн гэнэ. Дэлхийн хамгийн өндөр настай гимнастикчин Герман Улсын Сэксони хотод амьдардаг юм байна.


ХАМГИЙН ХҮНД ЖИНТЭЙ ТАМИРЧИН ЭМЭГТЭЙ
Шарран Александр хэмээх сумочин эмэгтэй 203.31 кг жин хүрч дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Түүний өмнө 2001 онд “Гиннес”-ийн номд бүртгэгдсэн Польшийн тамирчин эмэгтэй 201.75 кг жинтэй байв. Дэлхийн хамгийн хүнд жинтэй тамирчин эмэгтэй Английн Лондон хотноо амьдардаг бөгөөд “Гиннес”-ийн номд бүртгүүлэх саналыг найз залуу нь анх тавьсан гэнэ.

ХАМГИЙН ТОМ АЧААНЫ МАШИН
“Westech T282C Flow Control Body” маркийн ачааны машин нь уул уурхайн зориулалтаар ашигладаг дэлхийн хамгийн том ачааны машинаар тодорчээ. Америкийн “Westech” компанийн эл бүтээл 470.4 куб метр нүүрс тээвэрлэх чадалтай юм байна. ТАМИРЧИН ТОТЬ Нэг минутад хамгийн олон цагираг дээрээс довтолж чадсанаараа “Гиннес”- ийн номд багтсан тотийг Зак гэдэг. Энэ жил 25 нас хүрч буй түүнийг тоть сургагч Жули, Кардоза нар тэжээдэг ажээ. Зак сагс тоглож, дугуй унахаас гадна 100 гаруй үг мэддэг гэнэ. Түүнчлэн нэг минутад хамгийн олон лааз онгойлгосон дээд амжилтаар “Гиннес”-ийн номд бүртгэгдэж байжээ.

З.ЦЭЦЭН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • билгүүн (202.179.31.45)

    2016-06-15

    үнэхээр гайхалтай

  • ynjka (183.177.98.82)

    2015-04-09

    хахаха ямар хөөрхөн мэдээдлэл вэ

  • гэрэл (202.179.11.70)

    2014-10-15

    гайхалтай байна

  • гэрэл (202.179.11.70)

    2014-10-15

    гайхалтай байна

  • MYGAA (103.26.194.217)

    2013-12-28

    SONIN YMAA

  • Аколай (202.179.11.202)

    2013-11-24

    сумочууд яаж өсөх үү ямар хоол иддэг вэ би гайхаж байна

  • hm (103.10.22.5)

    2013-04-10

    ymar aimar ym b

  • зочин (202.131.230.187)

    2013-04-06

    Маш гоё юм бна

  • халиунаа (203.91.118.178)

    2013-03-05

    гоё юмаа хамгийн хамгийн зүйл хамгийн сонирхолтой л байх юмаа