Ахлах ангийн сурагч дэлхийн дээд амжилтын эзэн болжээ

   Акихиро Ямагүчи гэгч Японы 18 настай ахлах сургуулийн сурагч усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
   Акихиро Ямагүчи гэгч Японы 18 настай ахлах сургуулийн сурагч усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэрбээр дээрх төрөлд 2:07.01 минутын амжилт үзүүлсэн байна.
Энэ төрөлд Унгарын тамирчин Даниел Гурта Лондоны олимпийн наадмын үеэр 2:07.28 гэсэн амжилтыг үзүүлж дэлхийн рекордыг шинэчилж байсан юм. Харин Японы Гифү хотноо болсон усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Ямагүчи дээрх амжилтыг үзүүлжээ. Тэрбээр Японы алдарт тамирчин Косүкэ Китажимагийн үнэнч шүтэн бишрэгч ажээ.

З.ЦЭЦЭН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)