“Грассрутс” сургалт Дорнод аймагт

  Монголын хөлбөмбөгийн холбооноос дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх “Хүүхэд хөлбөмбөг ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Хөвсгөл, Ховд аймагт “Грассрутс” сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл өнгөрөгч баасан гаригаас эхлэн Дорнод аймагт дээрх сургалтыг явуулж эхэлсэн байна.

Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй сургалтад тус аймгийн 14 сум, төвийн есөн сургуулийн төлөөлөл болсон 23 биеийн тамирын багш хамрагдаж байгаа гэнэ.
Дорнодчууд 1970-1980 оны хооронд хөлбөмбөгийн спортоор идэвхтэй хичээллэж байсан нь спортын мастер Я.Зориг агсантай шууд холбоотой. Тус аймагт МХБХ-ны албан ёсны салбар зөвлөл 2006 оноос хойш ажиллаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

З.ЦЭЦЭН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)