Ассадын толгойг 25 сая ам.доллараар үнэлжээ
- 2012-09-19
- Дэлхий
- 0
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын толгойг тус улсын сөрөг
хүчнүүдийн нэг “Сирийн чөлөөт арми” бүлэг 25 сая ам.доллараар үнэлжээ.

Тэрбээр нийт босогчдод шагналыг зарласан бөгөөд Ассадыг дэмжигчдийн нэг нь түүнийг сөрөг хүчний дайчдаас урьтаж хөнөөнө гэж бодож байна. Ассадын ойрын хүрээний хэн нэгэн зоригтон үүнийг хийж шагналыг гардана гэдэгт найдаж буйгаа хэлжээ. Мөн түүний хэлснээр Сирид жил хагас үргэлжилж, одоо ч гэсэн зогсоогүй байгаа иргэний дайны улмаас хэдийнэ 30 мянга гаруй хүн хоёр талын зэвсэгт мөргөлдөөний золиос болж, амь үрэгдээд байгаа аж.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)