А. Литвиненкогийн хэрэгт шинэ сэжигтэн татав
- 2011-11-11
- Дэлхий
- 0
Их Британийн Эрүүгийн шүүхийн байгууллага 2006 онд Лондонд хордож амиа
алдсан Оросын аюулгүй алба (КГБ)-ны “урвагч” Александр Литвиненкогийн
хэрэгт хоёр дахь хүнийг сэжигтнээр татахыг хүссэн гэж “Сандей Таймс”
сонинд мэдээлэв.
Их Британийн Эрүүгийн шүүхийн байгууллага 2006 онд Лондонд хордож амиа алдсан Оросын аюулгүй алба (КГБ)-ны “урвагч” Александр Литвиненкогийн хэрэгт хоёр дахь хүнийг сэжигтнээр татахыг хүссэн гэж “Сандей Таймс” сонинд мэдээлэв. Шүүх уг хэрэгт КГБ-ийн хуучин ажилтан, Оросын бизнесмэн Дмитрий Ковтуныг сэжиглэж байгаа аж. Учир нь шүүх өнгөрөгч наймдугаар Д.Ковтунтай холбоотой байж болох шинэ таамаг бүхий баримт материал хүлээн авчээ. Тэрбээр А.Литвиненког хордуулсан хэргийн шүүх хуралд гол гэрчээр оролцож байжээ. А.Литвиненкогийн хэрэгт шинээр цуглуулсан материалд тулгуурлан Д.Ковтуныг сэжиглэсэн байна. Үүний дагуу Их Британи ОХУ-д хэрэгтэн шилжүүлэх хүсэлт тавихаар зэхэж байгаа аж. А.Литвиненко полони-210 хэмээх цацраг идэвхт бодист хордсоны дараахан буюу 2006 оны арваннэгдүгээр сард Лондоны эмнэлэгт нас барсан юм. Британийн тал А.Литвиненкогийн үхэлд түүний бие хамгаалагч Андрей Луговойг буруутай хэмээн үзэн, түүнийг шилжүүлэн өгөх хүсэлтийг өнөөдрийг хүртэл тавьсаар байгаа нь ОХУ-Их Британийн харьцаанд таагүй уур амьсгал бий болгож байгаа юм. А.Луговой А.Литвиненкогийн үхэлд ямар ч буруугүй хэмээсэн бөгөөд удалгүй Оросын парламентийн доод танхимын гишүүн болжээ. Ингэснээр тэрбээр ОХУ-д халдашгүй дархан эрхтэй болсон юм.

Сэтгэгдэл (0)