В.Путин Казахстанд хүрэлцэн ирлээ
- 2012-09-20
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхий сайд Дмитрий Медведевийн
Засгийн газрыг учир дутагдалтай ажиллаж байна хэмээн шүүмжилж, багагүй
дуулиан дэгдээснийхээ дараа Казахстанд айлчиллаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Засгийн газрыг учир дутагдалтай ажиллаж байна хэмээн шүүмжилж, багагүй дуулиан дэгдээснийхээ дараа Казахстанд айлчиллаа. Тэрбээр өнгөрөгч лхагва гаригт Казахстанд ажлын айлчлалаар хүрэлцэн ирсэн юм. В.Путин тус улсад болох ОХУ, Казахстаны хоорондох бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны форумын ес дэх удаагийн уулзалтад оролцох аж. Үүнээс гадна тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзана. В.Путины туслах Юрий Ушаковын хэлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч энэ айлчлалаараа хоёр орны хамтын ажиллагааны 10 гаруй гэрээ түүний дотор газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гэрээг өөрчлөх баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Үүнийхээ дараа тэрбээр Киргизстан Улсад айлчлах юм байна.
Э. Төгс
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)