ОУХМ Б.Мөнгөнтуул хожигдолгүй явна
- 2012-09-21
- Спорт
- 0
Туркийн нийслэл Анкарад дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчны Гран-при тэмцээний цуврал үргэлжиж байна.
Туркийн нийслэл Анкарад дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчны Гран-при тэмцээний цуврал үргэлжиж байна. Энэхүү цувралд Монгол Улсын шигшээ баг болон ХААН банк, “Алдар” спорт хорооны тамирчин ОУМ Б.Мөнгөнтуул өрсөлдөж байгаа юм. Тэрээр эхний гурван өргийн тоглолтод ИМ Татьяна Косинцева (ОХУ), ИМ Анна Музычук (Словени), ЭИМ Кубра Озтурк (Турк) нартай дараалан тэнцээд байсан. Тэгвэл дөрөвдүгээр өрөгт ИМ Монико Соцко (Польш)-г хожсоноор 2,5 оноотой боллоо. Цуврал тэмцээнийг дөрвөн тоглолтын дараа Хумпи Конеру (Энэтхэг), Руан Люфей (БНХАУ) нар 3,5 оноогоор тэргүүлж, ИМ Анна Музычук (Словени), ЭИМ Жу Венжун (БНХАУ), ИМ Викториа Чмилите (Литва) нар 3.0 оноогоор удаалж, Б.Мөнгөнтуул одоогоор зургадугаар байрт явна.
Туркийн нийслэл Анкарад дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчны Гран-при тэмцээний цуврал үргэлжиж байна. Энэхүү цувралд Монгол Улсын шигшээ баг болон ХААН банк, “Алдар” спорт хорооны тамирчин ОУМ Б.Мөнгөнтуул өрсөлдөж байгаа юм. Тэрээр эхний гурван өргийн тоглолтод ИМ Татьяна Косинцева (ОХУ), ИМ Анна Музычук (Словени), ЭИМ Кубра Озтурк (Турк) нартай дараалан тэнцээд байсан. Тэгвэл дөрөвдүгээр өрөгт ИМ Монико Соцко (Польш)-г хожсоноор 2,5 оноотой боллоо. Цуврал тэмцээнийг дөрвөн тоглолтын дараа Хумпи Конеру (Энэтхэг), Руан Люфей (БНХАУ) нар 3,5 оноогоор тэргүүлж, ИМ Анна Музычук (Словени), ЭИМ Жу Венжун (БНХАУ), ИМ Викториа Чмилите (Литва) нар 3.0 оноогоор удаалж, Б.Мөнгөнтуул одоогоор зургадугаар байрт явна.Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)