Домогт боксчин Жо Фрейзер нас барлаа

Америкийн хүнд жингийн боксчин Жо Фрейзер 68 насандаа хорвоог орхижээ. Тэрээр алдарт Мохаммед Алиг анх хүнд цохилтоороо буулган авч байсан түүхтэй. Хэдэн долоо хоногийн өмнө эмч нар түүнийг элэгний хорт хавдартай хэмээн оношилж байжээ. Жозеф Фрейзер 1964 онд олимпын аварга, 1970 онд нэгэн зэрэг WBC, WBA-гийн дэлхийн аварга болж байлаа. Харин 1971 онд тэр Мохаммед Алитай тулалдсан. Ингэхэд 15 дахь раундад Жо Алиг зүүн гарын хүчтэй цохилтоороо нокдаунд оруулж ялж байсан гэдэг.

Х.Үнэнхүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)