Харумафүжи 13 даваатай боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөж, озэки Харумафүжи Д.Бямбадорж озэки Кисэносатог ёрикири мэхээр давснаар 13 дахь даваагаа авлаа
Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёгийн 13 дахь өдрийн барилдаан өчигдар өндөрлөж, озэки Харумафүжи Д.Бямбадорж озэки Кисэносатог ёрикири мэхээр давснаар 13 дахь даваагаа авсан юм. Тэрбээр ийнхүү Сумогийн холбооны дэргэхэд Ёкозунагийн зөвлөлийн 13 ба түүнээс дээш даваа авбал ёкозуна цол хүртээх тухай болзлыг биелүүлж байгаа юм. Гэхдээ башёгийн явцад Котоошю, Баруто, Котошогикү нарын озэки цолтнууд гэмтлийн улмаас башёг орхисон тул өрсөлдөөн суларсан гэх шалтгаанаар ёкозуна цол хүртээх болзлыг 14 даваа болгон ахиулсан билээ. Харумафүжи Д.Бямбадорж башёгийн 14 дэх өдрийн барилдаанд озэки Какурюү М.Анандтай барилдана. Харин сүүлийн өдөр их аварга Хакухотой барилдах учиртай юм.

Ч. Батцэцэг

www.unen.mn





      

                         
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)