Ёкозуна Харумафүжи
- 2012-09-22
- Спорт
- 0
Японы мэргэжлийн сумо бөхөд 70 дахь ёкозуна төрөх боломжтой боллоо.
Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаан болж,
түрүү бөх тодорлоо. Сүмо бөхийн ёкозүна цолны болзлыг хангаад байсан
озэки Харүмафүжи Д.Бямбадорж төгсгөлийн барилдаанаа их аварга Хакүхо
М.Даваажаргалтай хийсэн юм. Тэрбээр их аварга Хакүко М.Даваажаргалыг
хөнтрөх мэхээр унагаж, нэг ч уналгүй 15 давж түрүүлэв. Ийнхүү озэки
Д.Бямбадорж хоёр башё дараалан нэг ч уналгүй түрүүллээ. Түүний
тасралтгүй даваа авсан тоо 31-д хүрлээ.
Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүнагийн зөвлөлөөс Д.Бямбадоржийг есдүгээр сарын Аки башёд 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозүна цол олгох шийдвэр гаргасан юм. Харүмафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аваргаар тодорлоо.
Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаан болж,
түрүү бөх тодорлоо. Сүмо бөхийн ёкозүна цолны болзлыг хангаад байсан
озэки Харүмафүжи Д.Бямбадорж төгсгөлийн барилдаанаа их аварга Хакүхо
М.Даваажаргалтай хийсэн юм. Тэрбээр их аварга Хакүко М.Даваажаргалыг
хөнтрөх мэхээр унагаж, нэг ч уналгүй 15 давж түрүүлэв. Ийнхүү озэки
Д.Бямбадорж хоёр башё дараалан нэг ч уналгүй түрүүллээ. Түүний
тасралтгүй даваа авсан тоо 31-д хүрлээ. Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүнагийн зөвлөлөөс Д.Бямбадоржийг есдүгээр сарын Аки башёд 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозүна цол олгох шийдвэр гаргасан юм. Харүмафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аваргаар тодорлоо.

Сэтгэгдэл (0)