Харүмафүжи Д.Бямбадорж Аки башёд түрүүллээ
- 2012-09-23
- Спорт
- 0
Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаан болж, түрүү бөх тодорлоо. 
Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаан болж, түрүү бөх тодорлоо. Сүмо бөхийн ёкозүна цолны болзлыг хангаад байсан озэки Харүмафүжи Д.Бямбадорж төгсгөлийн барилдаанаа их аварга Хакүхо М.Даваажаргалтай хийсэн юм. Тэрбээр их аварга Хакүко М.Даваажаргалыг хөнтрөх мэхээр унагаж, нэг ч уналгүй 15 давж түрүүлэв. Ийнхүү озэки Д.Бямбадорж хоёр башё дараалан нэг ч уналгүй түрүүллээ. Түүний тасралтгүй даваа авсан тоо 31-д хүрлээ.
Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүнагийн зөвлөлөөс Д.Бямбадоржийг есдүгээр сарын Аки башёд 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозүна цол олгох шийдвэр гаргасан юм. Харүмафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аваргаар тодорлоо.

Сэтгэгдэл (5)
khuash (203.91.117.4)
jinhen er hun im baidag baih shuu amjilt husie bas bayar hurgie
(49.156.1.5)
Mundag bn daraalan 3n avarga turluu
(182.160.29.25)
манай хоёр бөх ямар сайхан харагдаж байнаа
Ганаа (49.0.197.128)
Бахархаж байна
Сайн ах нь (202.170.69.227)
Хаа холын арлын орон Азийн Америкт болон Дэлхийд Монголоо мандуулж яваа Хатан зоригт харишгүй хүчит хөвгүүддээ халуун баяр хүргэж их спортод нь өндрийн өндөр амжилт шинийн шинэ ялалт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье