Гүрж ДХБ-ын хаалгыг ОХУ-д нээж өглөө
- 2011-11-11
- Дэлхий
- 0
Гүрж ОХУ-ын Дэлхийн худалдааны байгууллагад элсэх замыг нээсэн худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Гүрж ОХУ-ын Дэлхийн худалдааны байгууллагад элсэх замыг нээсэн худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа. ДХБ-д нэгдэх боломж олгосноороо эл гэрээ ОХУ-д түүхэн үйл явдал болов. Уг гэрээг хоёр улс 18 жилийн хэлэлцээний дараа ийнхүү баталж байгаа бөгөөд зуучлагчаар Швейцарь Улс ажиллажээ. 2008 онд тус хоёр улсын хооронд богино хугацааны дайн болсны дараа Гүрж ОХУыг ДХБ-д элсэхэд нэг бус удаа “хаалт” болсон юм. Уг гэрээнд Абхаз, Өмнөд Осетийн хилд олон улсын худалдааны хяналт тавихаар тусгажээ. Гүржээс салан тусгаарласан тус хоёр мужийг ОХУ тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. 2001 онд Хятад ДХБ-д элссэний дараа ОХУ тус байгууллагад багтаагүй том эдийн засагтай сүүлийн орон байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ оны сүүл гэхэд ДХБ тус улсыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

Сэтгэгдэл (0)