Эквадор Ж.Ассанжийг болзоотойгоор шилжүүлнэ
- 2012-09-24
- Дэлхий
- 0
“Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг өмгөөлж буй
Эквадорын Засгийн газар түүнийг хамгаалалт дор Шведэд шилжүүлэхийг санал
болголоо.
“Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг өмгөөлж буй Эквадорын Засгийн газар түүнийг хамгаалалт дор Шведэд шилжүүлэхийг санал болголоо. Үүнтэй холбогдуулан Эквадорын Гадаад харилцааны сайд Рикардо Патино “Эквадор Ж.Ассанжийг Лондон дахь Элчин сайдын яамнаас хүчингийн хэрэгт буруутгаад буй Шведийн талд шууд шилжүүлэн өгөхийг зөвшөөрөхийг Их Британийн талаас хүсч магадгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр Британи, цаашлаад АНУыг энэ хэрэгт оролцохгүй тохиолдолд Эквадорын Засгийн газар Ж.Ассанжийг Шведийн талд шилжүүлэн өгнө гэсэн юм.
Тэрбээр цааш нь “Бид Ж.Ассанжийг өөрсдийн байнгын хам гаалалт дор Лондон дахь Шведийн Элчин сайдын яаманд шилжүүлнэ. Тэндээс Швед Улс уруу явуулахгүй. Ж.Ассанжийг Шведийн Элчин сайдын яаманд тус улсын прокурорууд шүүх боломжтой.
Хамгийн гол нь манай төлөөлөгчдийг Шведийн Засгийн газар Лондон дахь Элчин сайдын яамандаа нэвтэрч, шүүх үйл ажиллагаанд байлцахыг зөвшөөрөх ёстой. Бид Шведийг ардчилсан Засгийн газартай улс гэж итгэдэг. Тиймээс түүнийг Шведийн тал шударга шүүхээр шүүнэ гэдэгт итгэж байна” гэжээ. Ж.Ассанж болон дэмжигчид түүнийг АНУ Шведээс шилжүүлэн авч, бүх насаар нь хорих юм уу цаазын ял оноож магадгүй хэмээн эмээж байгаа юм. Харин үүнд Р.Патино “АНУ түүнийг Шведээс шилжүүлэн авах ёсгүй.
Тийм дүрэм байхгүй. Би энэ асуудал болон түүнийг Шведийн талд шууд шилжүүлэх асуудлаар ирэх баасан гаригт Их Британийн Гадаад харилцааны сайд Уильям Хейгтэй уулзахаар төлөвлөж байна” гэжээ. Хэрвээ Британийн тал үүнийг зөвшөөрвөл тус улс Ж.Ассанжийг Шведэд гаргаж өгөх аж. Өдгөө 41 настай Ж.Ассанж өнгөрөгч зургадугаар сараас хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байгаа билээ.
Түүнийг Шведийн албаныхан хүчингийн хэрэгт буруутгаж, шилжүүлэн авахыг хүссэн. Харин Ж.Ассанж үүнийг үгүйсгэж, улстөрийн шалтгаанаар ийм хэрэгт буруутгаж байна гэж мэдэгдсэн юм. Мөн “Шведийн Засгийн газар түүнийг шилжүүлэн авбал тэндээсээ АНУ-д очиж бүх насаараа хоригдох юм уу цаазын ял авна” гэж хэлжээ. Цагаан ордны албаныхан Ж.Ассанжийг Пентагоны нууцын зэрэглэлд хамаарах бичиг баримтыг олон нийтэд цацаж, АНУ-ын нэр хүндийг олон улсын тавцанд унагасан хэргээр дээрх ялыг төлөвлөөд байгаа гэнэ.
Австралийн сэтгүүлч Ж.Ассанж Эквадорын Засгийн газартай нууц материалуудаар тохирол цоо хийн тус улсаас улстөрийн орогнол ав сан байна. Хэдийгээр Эквадорын Засгийн газарт өнгөрөгч наймдугаар сарын 15-нд Ж.Ассанжид улстөрийн орогнол олгосон ч түүнд Элчин сайдын яамны байрнаас гарсан даруйд баривчлагдах аюул тулгарсан. Тиймээс Ж.Ассанж Шведийн буруутгаад байгаа хэргийг нэг мөр болгохоор шийдсэн бололтой.
Учир нь Ж.Ассанж өөрийгөө хүчингийн хэрэг үйлдээгүй гэдэгт итгэлтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр Ж.Ассанжийг 2010 онд АНУын Засгийн газрын дайснаар нэрлэсэн ч ил буруутгаагүй Цагаан ордны албаныхан Шведийн эл хэргээр шалтаглан түүнийг баривчлахыг хүсч байж болох талтай.

Сэтгэгдэл (0)