Йоко Оно “Пусси Риот”-ыг шагнана
- 2012-09-24
- Дэлхий
- 0
“Битлз” хамтлагийн ахлагч Жон Ленноны бэлэвсэн эхнэр, Японы иргэн Йоко
Оно олон улсын хүний эрхийн байгууллага “Эмнести Интернейшнл”-тэй
хамтран “Жон Ленноны нэрэмжит энх тайвны шагнал” бий болгожээ.

Уг хамтлагийн гишүүн гурван эмэгтэй Москвагийн “Аврагч Христ” хэмээх цогчин дуганад Ерөнхийлөгч Владимир Путин болон шашныг доромжилсон хэрэгт буруутгагдан хоригдоод байгаа юм. Тус бүр хоёр жилийн хоригдох ял аваад буй тэд хэдийгээр шагнал гардах ёслолын ажиллагаанд оролцох боломжгүй ч ирэх баасан гаригт Нью-Йорк хотод болох ёслолын ажиллагаан дээр Йоко Оно тэднийг эчнээ шагнах юм байна.
Тэднээс гадна 2003 онд Баруун эрэгт амь үрэгдсэн Америкийг дэмжигч Палестины идэвхтэн Рэйчел Корри, саяхан насан эцэслэсэн алдарт зохиолч, сэтгүүлч Кристофер Хитченсийг шагнах аж. Дашрамд дурдахад, энэ оны таван ялагч шагналын нэг жилийн төсөв 50 мянган ам.долларыг хувааж авна.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)