АНУ-ын сенатын зөвлөл Ю.Тимошенког дэмжлээ

АНУ-ын сенатчид Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенког баривчлахад оролцсон хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төслийг дэмжин баталлаа.
    АНУ-ын сенатчид Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенког баривчлахад оролцсон хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төслийг дэмжин баталлаа. Уг хуулийн төслийг Бүгд найрамдах намын сенатч Жеймс Инхоуф, Ардчилсан намын сенатч Дик Дурбин нар боловсруулж, өргөн барьжээ.
Бусад сенатчид тэдний энэ саналыг дэмжсэнээр Ю.Тимошенког баривчлахад оролцсон, тодруулбал Украины өнөөгийн Ерөнхийлөгч Виктор Янукович зэрэг албаны хүмүүс визний хоригт орлоо. Энэ хориг Ю.Тимошенког суллагдтал хэрэгжих гэнэ.
Сенатын зөвлөл үүнээс гадна Украины эрх баригчдыг Улбар шар хувьсгалын удирдагч Ю.Тимошенкод эрүүл мэндийн халамж үзүүлэх, аравдугаар сарын 28-нд товлогдсон парламентын сонгууль, ирэх 2013 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны ажиглагчдыг нэвтрүүлж шударга явуулахыг хүссэн байна. Мөн Ю.Тимошенког хоригдож байгаа нөхцөлд АНУ, Украины харилцаанд саад учирсаар байх болно гэдгийг тэмдэглэжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)