Хоёр Суданы Ерөнхийлөгч уулзахаар болов

   Газрын тосны нөөцөөр баялаг бүс нутгийн эзэмшлийн асуудлаар маргалдаж буй Судан, Өмнөд Суданы Ерөнхийлөгч нар уулзаж, энхийн хэлэлцээрийн талаар хэлэлцэх гэнэ.
   Газрын тосны нөөцөөр баялаг бүс нутгийн эзэмшлийн асуудлаар маргалдаж буй Судан, Өмнөд Суданы Ерөнхийлөгч нар уулзаж, энхийн хэлэлцээрийн талаар хэлэлцэх гэнэ. Тэд ирэх ням гаригт хөрш Этиопийн нийслэл Аддис Абабад уулзах юм байна.
Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Кийр хэдийнэ Аддис Абабад хүрэлцэн ирээд байгаа аж. Өмнөд Судан Улс өнгөрөгч онд Суданаас тусгаар тогтносон бөгөөд Сальва Кийр хоёр орны дунд маргаан үүсгээд буй олон асуудлыг нэг мөр болгох эцсийн хэлэлцээрт Суданы Ерөнхийлөгч Омар аль-Баширыг гарын үсэг зурна гэдэгт найдаж байна.
Тус хоёр улс хэдэн сарын өмнө маргаантай бүс нутагт ширүүн тэмцэлдэж, олон зуун хүн нас барсны дараа НҮБ-ын шаардлагаар галаа зогсоож байсан юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)