Ай Вэйвэйгийн өрийг дэмжигчид нь төлнө

Хятадын уран барималч Ай Вэйвэйгийн татварын өрийг түүний дэмжигчид нь төлөхөөр хандив цуглуулж эхэлжээ.
Хятадын уран барималч Ай Вэйвэйгийн татварын өрийг түүний дэмжигчид нь төлөхөөр хандив цуглуулж эхэлжээ. Уран барималч, улстөр, нийгэм шүүмжлэгч Ай Вэйвэй татвар болон эрх баригчдаас тавьсан торгуульд нийт 2.4 сая ам.доллар төлөх ёстой болжээ.
Харин түүний хэсэг дэмжигч энэ өрийг дарахаар өнгөрөгч даваа гаригаас эхлүүлсэн
аянд олон мянган хүн нэгдэн хандив өргөжээ. Дэмжигчид таван сая гаруй юань буюу 790
мянган ам.доллар цуглуулаад байгаа аж. Түүнчлэн зарим хүн шуудан болон банкаар Ай Вэйвэйд мөнгө шилжүүлсэн байна. 20 орчим мянган хүн түүнд тусламжийн гараа сунгажээ. Өөрийн уран бүтээлээрээ нийгмийг хүчтэй шүүмжилдэг Ай Вэйвэй Бээжингийн нисэх онгоцны буудлаас цагдаа нарт саатуулагдсан. Түүнийг гурван сар орчим хорьсоны эцэст гэм буруугүй гэж өнгөрөгч зургадугаар сард сулласан ч татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгажээ. Ай Вэйвэй өнгөрөгч долоо хоногт “Би-Би-Си”-гийн сурвалжлагчид
өгсөн ярилцлагадаа “Энэ бол улстөрийн залхаалт. Торгууль бол зүгээр л халхавч” хэмээжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)